ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Алшаа Зүүн хошууны Түүхийн дурсгалт эдийн албанаас энэ сарын 21-ний өдөр мэдээлснээр Алшаа аймгийн Баянхот суурингийн нутгаас эртний нүүдэлчин үндэстний цуврал хадны зураг олдлоо. Судлаачдын таамаглаж буйгаар эдгээр хадны зураг 2000-аад жилийн түүхтэй. Шинээр олдсон хадны зургийн сүрэг нь уртаараа 4000 метр, өргөнөөрөө 3000 метр орчим талбайд тархсан ба 200 гаруй зурагтай. Оршиж байгаа нутгаар нь “Баянхотын хадны зураг” гэж нэрлэгдсэн аж.
Алшаа Зүүн хошууны Түүхийн дурсгалт эдийн албаны Ли Шяовэй эрхлэгчийн танилцуулснаар:
- Баянхотын хадны зураг нь үрж шүргэх аргаар бүтээгдсэн морьтон, тэх, аргаль, морь, бар, ирвэс зэргийн тэмдэг зургуудтай. Сийлбэрийн арга, зургийн агуулга зэргээс эдгээр хадны зураг нь шинэ чулуун зэвсгийн үеэс Чин гүрэн хүртэлх цаг эринийг хамарсан гэж мэдээлсэн байна.
Баянхотын хадны зураг нь тухайн түүхэн цаг үеийн тэнгэрийн болон амьтны шүтлэг зэрэг эртний шашин шүтлэгийн ёслол үйлийг тэмдэглэснээр шинэ чулуун зэвсгийн эрин болон умардын Цөөн тоот үндэстний хадны зургийн өвөрмөц онцлогийг шингээжээ.
