solongonews
“МӨНГӨН ХАРААЦАЙ -2019” болж өндөрлөв
2019-08-05 18:35
“МӨНГӨН ХАРААЦАЙ -2019” болж өндөрлөлөө.

      Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбороос санаачлан зохион байгуулдаг улс үндэстний хүүхэд, багачуудыг урлагийн хөтөлбөрөөр нэгтгэж, ардын өв уламжлал, соёлын өвөө дээдлэн түгээн дэлгэрүүлэх, соёлын солилцоог өргөтгөх, түүгээр бахархах үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий “Мөнгөн хараацай” олон улсын хүүхдийн урлагийн наадам тус цогцолборын 8-р ээлжинд зохион байгуулагдаж байна.

Хүүхдийн дуу хуурын ордон болсон “Хараацай” театрын их танхимд  үндэсний хувцсаараа гоёсон орон орны бяцхан үрс инээд хөөр, баяр баяслын дор үндэсний дуу, хуур, хөгжим, бүжгээ толилуулан урлагийн наадамдаа амжилттай оролцож байна. 

 Энэ удаагийн наадмын онцлог нь Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа бөгөөд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Урлагийн солилцооны нийгэмлэг”–тэй 5 дахь жилдээ амжилттай хамтран зохион байгуулж жил бүр оролцогчдын тоо, цар хүрээгээ  улам тэлсээр байна. 

      “Мөнгөн Хараацай -2019“ олон улсын наадам 2 үе шаттай явагдсан. Нийтдээ  200 гаруй хүүхэд оролцож  гоцлол дуу, гоцлол бүжиг, язгуур урлаг, хамтлаг дуу, хамтлаг бүжиг гэсэн 5 төрлөөр өрсөлдлөө. 

       Тус наадамд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Зүүн Сөнид Хошуу, Хөлөнбуйр аймаг, Алшаа аймгийн Алшаа Зүүн хошуу, Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн хүүхэд багачууд, Дорноговь аймаг, Завхан аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд, Монголын Уран Нугаралтын төв, Баянзүрх дүүргийн Соёлын ордны авьяаслаг хүүхэд багачууд оролцлоо.

ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос ирсэн наадмын төлөөлөгчид урлагийн наадамд оролцохоос гадна, Монгол хүүхдүүдтэй найзлан нөхөрлөж, тус цогцолборын  хөгжлийн  хөтөлбөрт  хамрагдсан бөгөөд Улаанбаатар хоттой танилцах аялал, Богд хааны  музей үзэх, Чингисийн хөшөө Цонжинболдогт  байгалийн аялалд явах зэрэг олон  хөтөлбөрт оролцож хөгжилтэй сайхан өдрүүдийг өнгөрүүллээ.  

   Энэхүү наадамд ӨМӨЗО-оос 62 хүн оролцсон бол Алшаа Зүүн хошууны хамтлагийн тоглолтын 4 алтан шагнал,  ганц хүний тоглолтын нэг мөнгөн медаль хүртсэн байна. Шилийнгол аймаг нь хамтлагийн тоглолтын нэг алтан шагнал, ганц хүний тоглолтын 2 алтан шагнал, ганц хүний тоглолтын нэг мөнгөн шагнал гардсан байна. Хөлөнбуйр хотын хамтлагийн тоглолтын нэг алтан шагнал, ганц хүний бүжгийн нэг алтан шагнал, хамтлагийн тоглолтын нэг мөнгөн шагнал зэрэг шагнал урамшууллаар нутаг усандаа яруу алдар авчирсан байна.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.nairamdal.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл