
Энэ удаагийн семинар “Нээлттэй багтаамжтай, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэн хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулъя” уриан дор болсон бол семинар туршлага, үзэл бодлоо солилцох, нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж, БРИКС-ийн орнуудын удирдагчдын Шямэний уулзалтын амжилтыг бататган БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны бас нэг “Алтан арван жил”-ийг угтан авахад чухал ач холбогдолтой болов. Мөн засаглалын тухай туршлага солилцох нь БРИКС-ийн орнуудын ирээдүйн хөгжилд ашигтай. БРИКС-ийн орнууд туршлага солилцох механизмыг хөгжүүлэх ёстой. Энэхүү семинар улс орнуудын хөгжил, засаглалын талаар тулгарч буй сорилтуудыг зохицуулахад чухал индэр болно хэмээн хуралд оролцсон төлөөлөгчид үзсэн байна..



