solongonews
Гурван сар дасгал хийхэд ой тогтоолт 30 хувиар сайжирна
2016-02-29 15:51
Дасгал хийх зөвхөн бие махбодийг л эрүүлжүүлдэг гэж бодож байна уу.

 Тэгвэл дасгал хөдөлгөөн нь турах, эрүүлжихээр зогсохгүй ой тогтоолт, сурлага сайжруулахад хүртэл нөлөөлдөг гэдгийг судалгаагаар тогтоож. Гурван сарын турш дасгал хөдөлгөөн хийсэн хүмүүсийн тархины зургийг MRI аппаратаар авахад ой санамжийн багтаамж даруй 30 хувиар нэмэгдсэн нь батлагдсан байна.  Дасгал хөдөлгөөн хийснээр цусны эргэлт сайжирч, улмаар хүний тархины сурах үйл явц, ой санамжийг хариуцсан хэсэгт ийм ахиц дэвшил гардаг байна.

Өдөр тутам хийх дасгал нь ямар ч байсан болно. Хамгийн гол нь та хөдөлж цусны эргэлтээ сайжруулах нь чухал. Хамгийн наад зах нь өглөө босоод, эсвэл орой унтахдаа хоёр хөлөө толгой руугаа татах энгийн хөдөлгөөнийг хийвэл өдөржин гутал дотор хавчигдсан хөлний цусны эргэлт сайжирдаг байна. Хүний цусны эргэлт саарч, хэвийн бус байвал өвдөг, өгзөг, нуруунд өвчин үүсч эхэлдэг аж. Эцэст нь, өөр нэг энгийн хөдөлгөөнийг сануулахад хоёр гар, хоёр хөлөө хажуу тийш нь савж үсрэх хөгжилтэй дасгалыг 25 удаа хий. Үүний дараа зан ааш тань хэрхэн өөрчлөгдөхийг анзаараарай. Дасгал болгон танд тустай шүү.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : mnp.cc
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл