"Чоен" эмнэлэг нь Бээжингийн зүүн, баруун дүүрэгт хоёр салбартай юм байна. Энэхүү хоёр салбарын урологийн тасгийн эрхлэгч, доктор Хан Хүй-Ү, доктор Ван Жяньвэнь нар өөрийн болон МУ-ын гавьяат эмч Л.Жамбалжав, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологиийн тасгийн эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэйгээр бөөрний хагалгаа хийлгэх шаардлагатай 20-иод өвчтөнд дурангийн хагалгааг үнэ төлбөргүй хийсэн байна.
"Чоен" эмнэлгийн зүүн салбарын Урологийн тасгийн эрхлэгч Ван Жяньвэнь докторын хувьд бөөр, шээсний замын чулуу авах мэс заслыг голчлон хийдэг гэнэ. Харин баруун салбарын Урологийн тасгийн эрхлэгч Хан доктор урологийн мэс заслууд хийдэг. Мөн бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 2011-2012 онд хийж байсан аж.
Бээжингийн эмч нар энэ удаад лазерийн аппаратаа өөрсдөө авчиржээ. Энэхүү аппаратын тусламжтайгаар 17 өвчтөнд лазерийн хагалгаа хийсэн байна.

















Ж.Дуламсүрэн
Гэрэл зургийг Ц.Ганболд
