solongonews
Хятад Ирландын худалдааны хэмжээ 20 тэрбум ам.долларыг давжээ
2022-02-08 11:02
2021 онд Хятад, Ирландын хоёр талын худалдааны хэмжээ анх удаа 20 тэрбум ам.долларыг давсан байна.

БНХАУ-аас Ирландад суугаа элчин сайд Хэ Шяндүн энэ сарын 04-ний өдөр хэлэхдээ:

- 2021 онд Хятад, Ирландын хоёр талын худалдааны хэмжээ анх удаа 20 тэрбум ам.доллароос давж, 22 тэрбум 950 сая ам долларт хүрсэн гэжээ.

Хэ Шяндүн тухайн өдөр болсон Ирланд улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, бизнесийн холбооны видео хурал дээр хэлэхдээ:

- Өнгөрсөн онд Хятад, Ирландын худалдаа эрчимтэй хөгжлийн чиг хандлагыг хэвээр хадгалж, хоёр талын худалдааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар нэмэгдсэн байна. Үүний дотор Хятадаас Ирландад хийсэн экспорт 5.32 тэрбум ам.долларт хүрч, 33.2 хувиар өссөн бол Ирландаас Хятадад импортолсон хэмжээ 17.63 тэрбум ам.доллар болж, 25.5 хувиар өссөн байна. Энэ нь Хятад, Ирландын хоёр талын эдийн засаг, худалдааны харилцаа харилцан бие биеэ нөхөх бөгөөд асар их нөөц бололцоо байгааг нотолж байна гэжээ.

Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятад, Ирландын эдийн засаг худалдааны харилцааг хөгжүүлэхэд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэдгээ Хэ Шяндүн мөн илэрхийлсэн байна.

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл