solongonews
“Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлэх нь” номын Хятад, Арабын уншигчдын бага хурал болов
2018-07-17 11:21
“Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлэх нь” номын Хятад, Арабын уншигчдын бага хурал болов.

Орон нутгийн цагаар 15-нд АНЭУ-ын   нийслэл Абу Дабид “Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлэх нь” номын Хятад,  Арабын уншигчдын бага хурал буюу Хятадын номын үзэсгэлэнгийн долоо хоногийн   нээлтийн арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд Хятад, Арабын 200 гаруй төлөөлөл   оролцож, “Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлэх нь” номын тухай санал бодлоо   хуваалцжээ. Тус ном Арабын ертөнцийнхөн Хятад улсыг илүү сайн ойлгоход ашигтай төдийгүй   Хятадын хөгжлийн туршлагаас суралцахад тустай юм гэж Арабын талын төлөөллүүд   илэрхийлжээ. 

“Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлэх нь” номын   Хятад, Арабын уншигчдын бага хурал буюу Хятадын номын үзэсгэлэнгийн долоо   хоногийн нээлтийн арга хэмжээг Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба,   АНЭУ-ын Соёл, оюуны өмчийн хөгжлийн яам, Хятадын Гадаад хэвлэлийн газар,   БНХАУ-аас АНЭУ-т суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан байна.  
 Хятадын Киноны үндэсний газрын дарга Ван   Шяохүй нээлтийн үеэр хэлэхдээ: “Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлэх нь” ном   бол Ши Жиньпин даргын чухал бүтээл бөгөөд философи, түүхийн үүднээс Хятад улс   хаанаас ирсэн, хаашаа явах тухай хувь заяаны асуудлыг гүнзгий тайлбарлаж, орчин   үеийн БНХАУ-д тулгарч буй бодит асуудалд хариу өгч, ХКН-ын засаглалын улс төрийн   үзэл баримтлал, стратегийг тусган, хүн төрөлхтний ирээдүйн тухай гүн гүнзгий   бодож, хүн төрөлхтний асуудлыг зохицуулах Хятадын оюун ухаан, Хятадын төсөл   төлөвлөгөөг системтэйгээр тайлбарласан юм гэжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл