solongonews
Бан Ги Мүүн ”Их 20”-ийн бүлгийн удирдагчдын дээд уулзалтад оролцоно
2016-08-29 11:57
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн 26-ны өдөр Нью-Йоркод байгаа НҮБ-ын Ерөнхий газарт сурвалжилга өгсөн байна.

       Бан Ги Мүүн: - "Их 20"-ийн бүлгийн удирдагчдын дээд уулзалтад оролцох болсондоо баяртай байна. Энэ бол миний энэ жилийн Хятад улсад 2 дахь удаагаа айлчлах явдал бөгөөд мөн 11 дэх удаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувиар Хятад улсад айлчлах юм. Эдийн засгийн сэргэлт удаан байх, хэрэгцээ буурах, хөрөнгө оруулалт муу байх, ажилгүйдэл их байх зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр дэлхийн эдийн засаг уруудах байдалд байна.

    Хорин улсын бүлгийн бүрэлдэхүүн улс нь дэлхийд хэмжээгээр хамгийн өндөр, байгалийн баялаг, эд материалын хүч хамгийн элбэг бүхий эдийн засгийн цогцыг төлөөлж байгаа болохоор дэлхийн санхүү ба эдийн засгийн талын асуудлыг шийдвэрлэх нь ч хамгийн чухал. Энэ удаагийн "Их 20"-ийн бүлгийн удирдагчдын дээд уулзалтад дэлхийн эдийн засгийн хүнд асуудлыг хэрхэн ялан гарах зэрэг дэлхийн өөрчлөлтийн талын асуудлыг ярилцахыг хүсэж байна. НҮБ ярилцлагын бүх явцад оролцоно гэжээ. 

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл