solongonews
235 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардах болно
2020-12-02 16:51
235 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардах болно.

   НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын орлогч Лоукок 01-нд:

- 2021 онд дэлхий даяар хүмүүнлэгийн тусламж, хамгаалалт шаардсан 235 сая хүн бүртгэгдэх төлөвтэй байгааг энэ онтой харьцуулахад бараг 40 хувиар нэмэгдэх болно гэсэн байна.

Лоукок:

- Энэ бүхэн "COVID-19 цар тахлын улмаас үүссэн". Энэхүү асар том хүмүүнлэгийн хэрэгцээг хангахын тулд НҮБ ирэх онд 35 тэрбум ам.доллар санхүүжилт хэрэгтэй болоод байна. "COVID-19" цар тахал нь зөрчил мөргөлдөөний улмаас гэр орноосоо дүрвэсний дээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд нэрвэгдсэн их олон эмзэг бүлгийг улам бүр дордуулж байна. Үүнээс гадна, олон оронд өлсгөлөнгийн эрсдэл нэмэгдсээр байна гэж хэллээ.

- 12-р сарын 01-нд НҮБ-аас "2021 оны дэлхийн хүмүүнлэгийн нөхцөл байдлын тойм" тайлан нийтэлсэн бол энэ тайланд "COVID-193 цар тахал дэлхийн хамгийн эмзэг, тогтворгүй орнуудад хэр их ноцтой хохирол учруулсан гэдгийг тодорхой тусган харууллаа гэж Лоукок мэдэгдлээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл