solongonews
“Өвөр Монголын жуулчлалын таваарын тэмцээн-2019” Өвөр Монголын үзэсгэлэнгийн ордонд боллоо
2019-11-13 10:00
“Өвөр Монголын жуулчлалын таваарын тэмцээн-2019” Өвөр Монголын үзэсгэлэнгийн ордонд болж өндөрлөлөө.

        Хятад улсын үндэстний уламжлалт соёлыг хөгжүүлж, соёл, аялал жуулчлалын аж үйлдвэрлэлийн уялдаатай хөгжлийг дэмжихийн тулд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Соёл, аялал жуулчлалын тэнхимээс санаачлан зохион байгуулсан “Өвөр Монголын жуулчлалын таваарын тэмцээн-2019” 11 дүгээр сарын 07-ны өдөр Өвөр Монголын үзэсгэлэнгийн ордонд болж өндөрлөлөө. Тэмцээн өвлөн уламжлах, шинийг санаачлах, бохирдолгүй байх, хамтдаа эдлэхийг гол сэдэв болгож, арван таван төрлийн 2700 гаруй зүйлийн тэмцээнд оролцсон бүтээл, шинэ үүдэлтийн бүтээлд шалгаруулалт хийсэн байна. Тухайн талбайд бүх аймаг, хотын үзэсгэлэнгийн дүүрэг гаргаж, соёл, аялал жуулчлалын 200 аж ахуйн нэгжийн нийт 10000 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэв. Үзэсгэлэн дөрвөн өдрийн турш үргэлжилсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл