16-нд Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ "Хятад улс Орос улсын Гадаад хэргийн сайд Лавровын Хятад,Оросын харилцааны талаар нааштай дүгнэлт хийж байгааг өндрөөр үнэлж, шинэ эрин үед хоёр орны хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэхэд Орос улстай хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.
Мөн өдөр тогтмол хэвлэлийн хурал дээр нэгэн сурвалжлагч ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 15-нд Төрийн Думд хэлэхдээ Орос улс Хятадтай ойрын үед улс төрийн өндөр түвшний яриа хэлэлцээг цувралаар хийнэ. Орос, Хятадын харилцан итгэлцлийн түвшин урьд өмнө байгаагүй их байна. Хоёр тал хоёр орны стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд хамтран ажиллаж байна. Орос, Хятадын харилцаа олон талт дэлхийн дэг журмын тулгын чулуу болж, олон улсын үйл хэрэгт тэнцвэр, тогтвортой байдлыг оруулж байна. Хятад энэ талаар юу гэж тайлбарлаж байна вэ?
- Хятадын тал Гадаад хэргийн сайд Сергей Лавровын Хятад, Оросын харилцааны талаар нааштай дүгнэлт хийсэнд талархаж байна.
Хоёр улсын төрийн тэргүүний стратегийн удирдлага дор Хятад, Оросын харилцаа эрүүл, тогтвортой хөгжлөөр. Хоёр улс улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, стратегийн нягт, үр өгөөжтэй зохицуулалтыг гүнзгийрүүлж, янз бүрийн салбарт хамтын ажиллагааг бататган урагшлуулан, олон улсын харилцаанд дэлхийн олон талт байдал, ардчиллыг дэмжин хамтран ажиллаж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамт олныг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг эрхэмд үзэх болно.
Хятад улс шинэ эрин үед хоёр орны хамтын ажиллагааны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэхийн төлөө Орос улстай хамтран ажиллахад бэлэн байна гэж Ван Вэньбинь хэлэв.
