solongonews
Хүүхэддээ заавал хэлж ойлгуулаарай.
2015-12-28 18:21
Айл бүрт ахуйн хэрэглээнд зориулсан химийн бодис найрлагатай цэвэрлэгээний бүтээгдэхүүн байдаг.
 
Хамгийн энгийн нь шингэн саван шампуниас эхлээд бага насны хүүхдийн сонирхол, анхаарлыг татахаар савалгаа өнгө үнэртэй байдгийг ээжүүд андахгүй. Тиймээс гэртээ байгаа бүх ахуйн хэрэглээний бодисыг хүүхэддээ зориуд таниулж, хэзээ хаана, хэрхэн ашигладгийг нэг бүрчлэн тайлбарлаж өгөөрэй. Жишээ нь:
 
1. Хлормин
Юунд хэрэглэдэг вэ?- Цэвэрлэгээ хийхдээ усандаа жаахан хийнэ.
Ямар аюултай вэ?- Хэрэглэх зааварт заасан хэмжээнээс хэтрүүлж хэрэглэвэл хүний арьс, амьсгалын замыг гэмтээдэг. Мөн амьсгалаар дамжин зүрхэнд муугаар нөлөөлдөг.
2. Шиль толь өнгөлөгч
Юунд хэрэглэдэг вэ?- Цонх толь зэргийг угаахдаа цацаж хэрэглэдэг.
Ямар аюултай вэ?- Байнга, бас их хэрэглэвэл харшил үүсгэх, амьсгаа боох, толгой өвдөх зэрэг муу талтай гэх зэргээр нэг бүрчлэн сайтар тайлбарлаж өгөөрэй.
Бас ямар бодисыг гэрийнхээ хаана тавиж байх хэрэгтэйг ч сануулж зааж өгөөрэй. Энэ нь хүүхэд тань гэртээ ганцаараа үлдсэн үедээ ахуйн нөхцлөөс шалтгаалсан хордолтонд өртөхгүй байх сайн талтай. Аав ээж бидэнд үүнээс чухал зүйл хаа байх билээ. Энд байгаа тийм юмыг, ийм юмыг идээд уучихвий гэж сэтгэл зовниж сууснаас шантралгүйгээр нэг бүрчлэн хэлж зааж өгөөрэй. Тэгээд ч ийм төрлийн мэдлэг мэдээлэлтэй байх нь хүүхдийн тань ирээдүйд асар тустай шүү ээжүүд ээ.    
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл