solongonews
Зөгийчний амьдрал
2021-05-08 09:06
Зөгийчний амьдрал

   Хавар болох бүр Юүньнань мужийн Чюжин хотын Лүөпин шянийн 1 сая мү(1га=15мү) талбай газарт цэцэг навчис дэлгэрэн мод төгөл ногоорон хорвоо дэлхий өнгө сэргэдэг.

   Канола цэцэг дэлгэрэх нь илүү үзэсгэлэнтэй байж, маш олон бүс нутгийн зөгийчин Лүөпинд ирж “зөгий тэжээдэг”. 2021 он гэхэд 350 гаруй зөгийчин айл 50 мянга гаруй зөгийтэйгээ энд ирсэн билээ.

Хү Шяо-Ү бол тэдний нэг зөгийчин юм. Зурагт Хү Шяо-Ү гэрийн хүмүүстэйгээ зөгийн үүрийг цэвэрлэж байгаа нь.

   Хү Шяо-Ү-гийн аав ч сайн зөгийчин хүн юм. Тэрээр Хү Шяо-Ү ааваасаа зөгий тэжээх мэргэжил сурснаар өнөөдөр тэр нутаг усандаа нэр алдартай зөгийчин болсон байлаа. Зурагт Хү Шяо-Ү аавтайгаа зөгий тэжээх туршлага солилцно.

   Зөгий бол цэцгийн тоос идэж, шүүсийг нь ууж амьдардаг. Зөгий нь бүлээрээ амь нэг гэж хэлж болно. Нэг нэг зөгий нэг амьд бодгаль боловч бүл оршин тогтнох, нэг зөгий амьд байх хоёр өөр утгатай бөгөөд бүлгүй зөгий амьдрах боломжгүй юм.

Хү Шяо-Ү өөрийгөө ажилсаг зөгийтэй адил гэж үздэг. Ажилч хоёр гараараа аз жаргалтай амьдралаа босгож явна. Зурагт ажилсаг зөгий канола цэцгийн тоос иднэ.

Одоогоор Хү Шяо-Ү 200 гаруй хайрцаг зөгийтэй байж, жил бүр зөгийн аж үйдвэрээс 200 мянган юаний орлого олдог байна. Зурагт Хү Шяо-Ү зөгийн бал шүүрүүлж байгаа нь.

  Лүөпин нутгийн зөгийчид канола цэцэг дэлгэрэх улирлаар нутаг орондоо буцаж зөгий тэжээдэг бол канола цэцэг зулгарах болвол өөр нутаг орноор цэцэг хөөцөлдөн зөгий тэжээдэг байна. Хаана цэцэг дэлгэрвэл тэнд зөгийчид байдаг.

- Бид майхан босгон цэцэг хөөцөлдөн явдаг гэж Хү Шяо-Ү ярина. Тэр улсын дотоодын өнцөг булан үлдээлгүй явдаг нэгэн. Хагас жилээр гадна оронд байна гэдэг түүний хувьд энгийн явдал байлаа. Харин канола цэцэг дэлгэрэх цагаар нутаг буцдаг.

  Нүүж суух нь зөгийчний хувьд хамгийн завгүй үе. Гуанши мужаас ирсэн нэгэн зөгийчин өөр газар нүүхээр тун завгүй ажиллана. Хү Шяо-Ү ба бусад зөгийчнүүд ч ирж түүнд тусална.

- Зөгийчид бие биедээ тусалдаг сайхан хүмүүс байдаг гэж Хү Шяо-Ү хэлж байлаа. 

  Өнөөдөр гэхэд Хү Шяо-Ү зөгий тэжээх хоршоо байгуулсан байна. Тэрээр 10 гаруй өрхийг дагуулан хамтдаа зөгий тэжээх болжээ. Түүний зөгий тэжээх аж үйлдвэр нь өдрөөс өдөрт өргөжин хүчирхэгжсээр байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл