solongonews
2018 оны Хятадын олон улсын том дата салбарын үзэсгэлэн яармагийн нээлтэд баярын захидал илгээв
2018-05-26 21:16
2018 оны Хятадын олон улсын том дата салбарын үзэсгэлэн яармаг 05-р сарын 26-ны өдөр Хятадын Гүйжөү мужийн төв Гүй-Ян хотод нээлтээ хийв.

2018 оны Хятадын олон улсын  том дата салбарын үзэсгэлэн яармаг 05-р сарын 26-ны өдөр Хятадын Гүйжөү мужийн төв Гүй-Ян хотод нээлтээ хийж, яармагийн үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захидал ирүүлсэн байна. Дата, зохиомол оюун ухаан зэргээр төлөөлсөн мэдээлэл холбооны дэвшилтэт технологи хурдтай хөгжиж байгаа бөгөөд улс орнуудын эдийн засаг нийгмийн хөгжил, улсын засаглал, нийгмийн менежмент, иргэдийн амьжиргаанд гүнзгий нөлөө үзүүлж байгаа аж. Тиймээс том дата салбарын хөгжлийн боломжуудыг ашиглан, эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулж, аюулгүй байдал, Кибер орон зайд засаглал зэргийн сорилтыг сайтар зохицуулахад олон улсын хооронд харилцан ойлголцлыг сайжруулж, харилцаа холбоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатай болж байна гэлээ.

Мөн тэрээр, Хятад улс том дата салбарын хөгжлийг дээд хэмжээнд хүндэтгэн чухалчил байна. “Инновац, зохицол, ногоон, нээлттэй, хуваалцах" хөгжлийн үзэл баримтлалаар интернетийн хүчирхэг орон, дижитал Хятад орон, ухаалаг нийгэм байгуулах зорилтын дагуу үндэсний хэмжээний том дата стратегийн бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн өндөр хурдтай хөгжлөөс чанартай хөгжил руу шилжихийг хичээж байна. Үзэсгэлэн яармагт оролцож буй зочид төлөөлөгчид солилцоогоо эрчимжүүлж, санаа оноогоо хуваалцан, их өгөгдлийн салбарын инновцтай хөгжилд түлхэц өгч, ухаалаг амьдралыг хамтдаа цогцлоон, дэлхийн улс орнуудын ард иргэдэд үр ашгийг хүртээх замаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл