Сайн унтаж амрахгүйгээр эрүүл чийрэг, сайхан харагдана гэж байхгүй. Бүтэн өдрийн турш бидний арьс сөрөг факторуудыг даван туулж гарах хэрэгтэй болдог бөгөөд үүнд стресс, нарны хэт ягаан туяа, агаарын бохирдол гэх мэт багтана. Өдөр бүр дутуу унтаж амрах нь арьсанд сөргөөр нөлөөлдөг бөгөөд арьс өнгөө алдсан, харласан, чийгшилгүй болдог аж.
Унтаж байх үед өсөлтийн даавар ихээр ялгардаг бөгөөд энэ нь арьс болон бие организмын нөхөн төлжилтөд сайнаар нөлөөлдөг байна. Үүнээс гадна мелатонин хэмээх нойрны даавар нь хөгшрөлтийг удаашруулж, антиоксидант үйлчилгээг үзүүлнэ.
Арьс харшлын эмч нарын үзэж байгаагаар шөнийн цагаар өдрийн турш гэмтсэн арьс нөхөн сэргээгддэг гэнэ. Шинэ эс үүсэж, хорт бодис гадагшилж, эсийн стресс буурдаг байна. Мөн судас бүдүүрч, цусны эргэлт илүү удаан явагдсанаар эсийг хүчилтөрөгч болон тэжээллэг бодисоор хангаж өгдөг аж. Нүүрний арьс тайвширч, хүчилтөрөгчөөр хангагдана.
Харин дутуу унтах нь чөлөөт радикал болон хорт бодисын үйлчилгээг нэмэгдүүлж, арьс нөхөн төлжихөд саад учруулдаг байна. Тиймээс 7-8 цаг унтаж амрах нь их чухал байдаг аж. Дутуу унтсан нойр хэзээ ч нөхөгддөггүй гэдгийг санаарай.
