solongonews
Узбекистанд Хятадын вакциныг үйлдвэрлэхээр боллоо
2021-08-23 11:59
Узбекистанд Хятадын вакциныг үйлдвэрлэхээр боллоо

    Узбекистаны Ерөнхий сайд Арипов саяхан засгийн газрын тушаалд гарын үсэг зурж, Узбекистаны эмийн үйлдвэр Зурабек лабораторийн хязгаарлагдмал компаний үйлдвэрлэсэн  Ковид-19-ийн эсрэг Хятадын Рекомбинант уургийн вакциныг  Узбекистанд бүртгүүлэхийг зөвшөөрлөө.

   Өнгөрсөн оны 12-р сарын 10-нд Хятадын Шинжлэх Ухааны Академийн Микробиологийн судалгааны Хүрээлэн, Анхүй Жы Фей Лүн Кэ Ма Био эмийн үйлдвэрлэлийн хязгаарлагдмал компаний хамтран судалсан Ковид-19-ийн эсрэг Рекомбинант уургийн вакцины олон улсын 3 дахь шатны эмнэлзүйн туршилтыг Узбекистанд хийсэн юм. 2021 оны 03-р сарын эхээр Узбекистанд бүртгүүлж,  тус улсын яаралтай хэрэглээний зөвшөөрлийг олжээ. 08-р сарын эхээр Хятадын тал Зурабек лабораторийн компанитай гэрээ байгуулж, Узбекистантай хамтран тус улсад Рекомбинант уургийн вакциныг үйлдвэрлэхээр тохиролцсон байна. 

 

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл