solongonews
Лү Жаньюань: - Орчин үеийн мал аж ахуй тариалангийн үйлдвэрлэлийн системийг байгуулбал зохино
2019-01-28 21:56
Лү Жаньюань: - Орчин үеийн мал аж ахуй тариалангийн үйлдвэрлэлийн системийг байгуулбал зохино.

Лү Жаньюань (УТЗЗ-ний гишүүн, Өвөр Монголын Мал аж ахуй тариалан аж ахуйн шинжлэх ухаан техник мэргэжлийн судалгааны хүрээлэнгийн дарга)

Орчин үеийн мал аж ахуй тариалангийн аж үйлдвэрийн систем, үйлдвэрлэлийн систем, эзэмшиг системийг байгуулах нь орчин үеийн мал аж ахуй тариалангийн дотоодын онцлог болон хөгжлийн жам ёсноос тогтоогдож, энэхүү гурван систем нь харилцан холболдож харилцан нэмэлт оруулж, аж үйлдвэрийн систем нь орчин үеийн мал аж ахуй тариалангийн бүтцийн араг яс, үйлдвэрлэлийн систем нь хөдөлгөх хүчний тулгуур, эзэмших систем нь үйл ажиллагааны баталгаа болно.

Орчин үеийн мал аж ахуй тариалангийн аж үйлдвэрийн системийг байгуулахад зах зээлээр удирдамж болгож, мал аж ахуй тариалангийн бүтцийг төлөвлөж, бүхий л газар орны нөөц баялгийн харьцангуй давуу талыг бүрэн гүйцэд харуулан, үр тарианы тариалалт, бордооны тариалалтыг нэгдсэн байдлаар төлөвлөхийг дэмжиж, мал аж ахуй, тариалан, загасны бизнесийг уялдуулан, тарих, тэжээх, боловсруулахыг нэг цогц болгон нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар аж үйлдвэрийн өртгийн хэлхээг уртасган, мал аж ахуй тариалангийн аж ахуйн үр ашиг, байгаль орчны үр ашиг болон нийгмийн үр ашгийг дээшлүүлж, мал аж ахуй тариалангийн аж үйлдвэрийн хэлбэрээ өөрчлөн зэрэг дэвшихийг ахиулбал зохино. Онцлог давуу талтай аж үйлдвэрийг хөгжүүлэх, мал аж ахуй тариалангийн аж үйлдвэрийн бүтцийг төлөвлөх, мал аж ахуй тариалангийн брэндийн стратегийн бодлогыг хэрэгжүүлэх, мал аж ахуй тариалангийн орны аж үйлдвэрийг уялдуулан хөгжүүлэхийг ахиулах нь бодит хийх арга болно.

Орчин үеийн мал аж ахуй тариалангийн үйлдвэрлэлийн системийн дутагдалтай талыг нөхөхөд шинжлэх ухаан технологи дээр тулгуур болгохыг баримталж, мал аж ахуй тариалангийн талаарх шинжлэх ухаан технологийн иннавац, тараалтыг сайжруулах, стандартчилсан мал аж ахуй тариаланг дэмжин хөгжүүлж, мал аж ахуй тариалангийн бүх явцад бүх талд машин техник хэрэглэхийг дэмжиж, мал аж ахуй тариалангийн байгаль орчны нөөц баялгийн орчныг хамгаалахыг сайжруулбал зохино.

Орчин үеийн мал аж ахуй тариалангийн эзэших системийг байгуулан төгөлдөржүүлэхэд мал аж ахуй тариалангийн эзэмших загварын иннавац, шинэ хэлбэрийн мал аж ахуй тариалангийн эзэмших гол цогцыг хөгжүүлэн, жижиг мал аж ахуй тариалах өрхийн үйлдвэрлэл болон орчин үеийн мал аж ахуй тариалангийн хөгжил органикаар уялдахыг дэмжиж, том цар хүрээний үйлдвэрлэлийн түвшинг дээшлүүлбэл зохино.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл