solongonews
Олимпийн наадмын анхны өдрийн тэмцээнүүдэд дэлхийн олон рекорд амжилтыг шинэчлэв
2016-08-07 22:43
Олон рекорд амжилтыг шинэчлэв.

Орон нутгийн цагаар 6-ны өдөр Рио-де-Жанейрогийн Олимпийн наадмын тэмцээн эхлэсэн анхны өдөрт дэлхийн олон редорд амжилтыг шинэчилсэн байна.

Автралийн баг эмэгтэй 4X100 метрийн чөлөөт сэлэлтийн бохиа тэмцээнд 3 минут 30 секунт 65-ын амжилтаар алтан медаль авч, дэлхийн шинэ рекорд амжилтыг тогтоожээ.

Их Британийн залуу мастер Адам Пеати 100 метрийн мэлхий сэлэлтийн урьдчилсан тэмцээнд 57 секунт 55-ын амжилтаар дэлхийн рекорд амжилтыг шинэчилжээ.

Унгарын тамирчин Катинка Хоссзу эмэгтэй 400 метрийн хувийн холимог сэлэлтийн тэмцээнд 4 минут 26 секунт 36-ын амжилтаар алтан медаль авч, дэлхийн рекорд амижлтыг шинэчлэн тогтоолоо.

Энэ удаагийн Олимпийн наадмын нээлтийн соёлоос өмнө 5-ны өдөр болсон байт харвааны тэмцээнд Өмнөд Солонгосын тамирчин Ким Ву-жин 700 оноо авч, дэлхийн хувийн рекорд амжилтыг шинэлчилсэн байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл