solongonews
Ли Кэчян Сьерра-Леонеийн ерөнхийлөгчтэй уулзав
2016-12-03 22:59
Ли Кэчян Сьерра-Леонеийн ерөнхийлөгчтэй уулзав

Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 2-нд АИХ-ын ордонд Хятадад төрийн айлчлал хийж буй Сьерра-Леонеийн ерөнхийлөгч Эрнест Бай Коромагийг хүлээн авч уулзлаа.

Ли Кэчян: Хятад Сьерра-Леонеи дипломат харилцаа тогтоосон 45 жилийн турш, хоёр орны харилцаа сайн хөгжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн юм. Сьерра-Леонеийн талтай давуу талаа харилцан нөхөж, хамтын ажиллагааны нөөц хүчээ дайчилж, дэд бүтцийн байгуулалт, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг ахиулан, зах зээлийн зарчмын дагуу уул уурхай нээн, хөдөө, загасны аж ахуй, бүтээгдэхүүн боловсруулах зэрэг хамтын ажиллагааг өрнүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Түүнчлэн Сьерра-Леонеинтай эм эмнэлэг, эмчилгээний ажилтан бэлтгэн хүмүүжүүлэх зэрэг олон нийтийн эрүүл мэндийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, тус улсад үргэлжлэн эмчилгээний баг томилоход бэлэн байна гэжээ.

Эрнест Бай Корома Сьерра-Леонеи Эбола халдварт өвчинтэй тэмцэх явцад Хятадын засгийн газар тэргүүлэн туслалцаа үзүүлсэнд баярлаж байгаагаа илэрхийлээд, халдварт өвчнийг хяналтандаа авах чадавхын байгуулалтаа эрчимжүүлэх болно гэлээ. Тэрээр бас Хятадын хөгжлийн туршлагаас суралцан, дэд бүтцийн байгуулалт, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, мэдээлэл холбоо, олон нийтийн эрүүл мэнд, аялал жуулчлалын хамтын ажиллагааны шинэ салбарыг нээж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг тал бүрээр урагш хөгжүүлэхэд Сьерра-Леонеи бэлэн байна гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл