solongonews
Элчин сайд Шин Хаймин Баяннуур хотын дарга Жан Шяобин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
2017-07-05 11:23
Элчин сайд Шин Хаймин ӨМӨЗО-ны Баяннуур хотын дарга Жан Шяобин тэргүүтэй төлөөлөгчидтэй 7 дугаар сарын 3-ны өдөр уулзаж, хоёр тал ажлын уулзалт хийв.

Уг уулзалтад Баяннуур хотын Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Инь Жаопин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Яан Чиндүн, Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сүнь Вэйрэнь, Улс төрийн зөвлөх Ли Яньжүн нар оролцов.

Ноён Жан Шяобин энэ удаагийн айлчлалтай холбоотой нөхцөл байдлын талаар танилцуулав. Тэрээр мөн Баяннуур хот нь Монгол Улстай 369 км –ээр хиллэдэг, Ганц мод боомт зэрэг холбогдох хилийн боомтоор нэвтэрдэг бараа материалын тоо хэмжээ их, хөдөө аж ахуй нь хөгжингүй. Баяннуур хот “Нэг бүс Нэг зам” санаачилгын уриалгад идэвхтэй оролцож, ХАА болон ашигт малтмал боловсруулах зэрэг тал дээр өөрийн давуу талаа ашиглан Монголын талтай холбогдох салбар бүрийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Хятад Монголын бодит хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахаа илэрхийлэв.

Элчин сайд Шин Хаймин Баяннуур хотын дарга Жан Шяобин тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж буйд таатай байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, Баяннуур бол Хятад Монголын хамтын ажиллагааны чухал цэг. Баяннуур хотыг өөрийн байршлын онцгой давуу талаа ашиглан, Монголын талтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж, хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцааг гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байна. БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс Баяннуур хотыг Монгол талтай салбар бүрийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжсээр байх болно гэв.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Chinese Embassy
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл