solongonews
​Татварыг хөнгөлөхийг онцлов
2019-05-27 10:22
​Татварыг хөнгөлөхийг онцлов

     Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 05-р сарын 24, 25-нд Шаньдүн мужийн ажил байдалтай танилцах үедээ татварыг хөнгөлөн зардлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлж, банк санхүүгийн үйлчилгээг сайжруулан, аж ахуйн нэгжүүдийн өрнүүн хөгжихийг дэмжих хэрэгтэй хэмээн онцолсон байна.

Ли Кэчян Вэйчай корпорацтай танилцахдаа: - Хятадын эдийн засгийг тэнцвэртэй хэвээр байлгаж, одоогийн ээдрээтэй байдлыг зохицуулан, бууралтын шинэ дарамтыг даван туулахад татвараас хөнгөлөн зардлыг багасгах нь гол чухал бодлого мөн. Урт хугацааны хувьд ч хөгжлийн далд хүчийг эрчилж, татварын эх үүсвэрийг бэлтгэн нэмэгдүүлэх учраас эрхбиш бодитой хэрэгжүүлж, бодлогын үр нөлөөний үүргийг тогтвортой гүйцэтгэх хэрэгтэй гэж хэллээ. Хамтдаа хичээн зүтгэж, дэлхий дахинд хандсан өрсөлдөх чадалтай, чансаа, брэнд, нэр хүндийг бүтээж, Хятадын үйлдвэрлэлийн түвшинг дээшлүүлэхийг тэрээр урамшуулсан байна.

Ли Кэчян ерөнхий сайд Шаньдүн мужийн шинэ хуучин хөдөлгөх эрчим хүчийг солих ерөнхий туршилтын бүсийн тухай тайланг сонсож, Шаньдүн мужийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн ололт амжилтыг бүрэн үнэлж, үргэлжлэн өөрчлөлт хийж нээлттэй байлган, эдийн засгийн бууралтын дарамтыг даван туулж, чармайн урагшилж, Хятадын эдийн засгийг тогтвортой, чансаатай хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэж хэлсэн байна.

Зохиогч: Сарантуяа
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл