solongonews
Хятад улс 53 оронд коронавирусний эсрэг вакцины тусламжийг үзүүлээд байна
2021-02-24 17:16
Хятад улс 53 оронд коронавирусний эсрэг вакцины тусламжийг үзүүлээд байна.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 02-р сарын 23-нд ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Хятад улс олон бэрхшээлийг даван туулж, дэлхийн 53 оронд коронавирусний эсрэг вакцины тусламжийг үзүүлж байна гэжээ. Одоогийн байдлаар Хятадын вакцин Пакистан, Камбож, Лаос, Экваторын Гвиней, Зимбабве, Монгол, Беларусь зэрэг улс оронд хүрсэн байна. Үүний зэрэгцээ мөн Хятадын вакциныг худалдаж авах хүсэлтэй 27 оронд вакцин экспортолж байна. Үүнд Серби, Унгар, Перу, Чили, Мексик, Колумб, Марокко, Сенегал, Арабын Нэгдсэн Эмират улс, Турк зэрэг оронд экспортолсон вакцин тухайн газарт тээвэрлэгдэн хүрсэн" гэжээ.

Мөн тэрээр "Бид бие биендээ туслан цар тахлыг хамт даван туулахыг уриалж байгаа төдийгүй ялангуяа хөгжиж буй орнууд цар тахлыг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд олон улсын хамтын нийгэмлэг өөрсдийн эерэг хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна" гэжээ.

Зохиогч: ЖЭН МИНДА,ПАНЬЖЕ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл