solongonews
Үхань хотод нийт иргэдийн спортын наадам нээгдлээ
2020-08-09 20:27
Үхань хотод нийт иргэдийн спортын наадам нээгдлээ.

    Үхань хотын нийт иргэдийн спортын наадам “Олон ннйтийн спортоор хичээллэх өдөр” буюу 08-р сарын 08-ны өдөр нээгдлээ. Энэ жилийн спортын наадамд 20 мянга гаруй хүн оролцож, Үхань хот хөл хорионы дэглэмээ цуцалсны дараах спортын хамгийн том арга хэмжээ боллоо.

Энэ жилийн спортын наадам нь 24 том төрлийн 30 гаруй уралдаан тэмцээнийг дөрвөн том агуулгад хуваан оны эцэс болтол үргэлжлэх юм байна.

Үхань хотын Бие тамир, спортын газрын орлогч дарга Янь Фань:

- Энэ жилийн хувьд өнгөрсөн онд зохиогдож байсан уралдаан тэмцээний дээр ууланд авирах, цаасан шувуу нисгэх, иога зэрэг төрлүүдийг нэмсэн болно гэж мэдэгдлээ

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл