solongonews
Хятадын уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатарт дэлгэгджээ
2016-08-24 23:22
Хятадын уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатарт дэлгэгджээ.

        Монголын зураачдын эвлэл, БНХАУ-ын зураачдын эвлэлтэй хамтран жил бүр уламжлал болгон зохиож ирсэн “Хятадын орчин үеийн урлаг” уран бүтээлийн үзэсгэлэн, “Хөх-сувд” тойрон аяллыг дөрөв дэх жилдээ Улаанбаатарт зохион байгуулж байна.
 
        “Хятадын үндэсний уламжлалт уран зургийн орчин үеийн урлаг 2016” үзэсгэлэн энэ сарын 17-ноос өнөөдрийг дуустал Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байгаа юм. Уг үзэсгэлэнд Хятадын урлагийн Төв академийн профессор HUBO, Хайнань, Гань Сү, Жянсу мужийн зураачдын эвлэлийн дарга нар хүрэлцэн ирсэн бөгөөд БНХАУ-ын зураачдын эвлэлийн 10-аад уран бүтээлчийн 40 гаруй Хятадын уламжлалт үндэсний зургийн  болон тосон будгийн бүтээлийг дэлгэн толилуулж байна.


 
        “Хятадын орчин үеийн урлаг” үзэсгэлэн жил бүр өөр өөрийн онцлог өнгө төрхтэй бөгөөд 2013 онд Лю Давэй тэргүүтэй БНХАУ-ын зураачдын эвлэлийн уран бүтээлчдийн урласан Хүн ба Байгалийн сэдэвт бүтээлүүдийг дэлгэсэн бол, 2014 онд Ян Лижөу тэргүүтэй уран бүтээлчид Амьтдын өвөрмөц хөдөлгөөнт дүрслэл тэр дундаа морьдын сүрлэг, эрчимт байдлыг дүрсэлсэн бүтээл голлож, мөн баримлын бүтээлүүд ч байв. Харин 2015 оны үзэсгэлэнд “Байгал, аж байдал, чөлөөт сэдэв давамгайлсан юм.
 
        Олон зуун жилийн түүхтэй Хятадын уламжлалт үндэсний уран зургийн “Гүн Би” зураасан зургийн арга, “Шие И” буюу бичилтэт аргаар туурвисан бүтээл нь хүн, уул ус, амьтан ургамал, уран бичлэг гэсэн дөрвөн төрөлд хуваагддаг. Эдгээр нарийн аргаар бүтээгдсэн сод бүтээлүүдийг “Хятадын орчин үеийн урлаг-2016” үзэсгэлэнгээс сонирхох завшаан тохиож байна.
 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : “Монцамэ” агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл