Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 17-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр асуултанд хариулахдаа:
- Олон улсын хамтын нийгэмлэг болон дотоодын иргэдийн зүй ёсны санаа зовоосон асуудалд анхаарал хандуулж, цөмийн бохирдсон усаа далайд цутгах төлөвлөгөөгөө хүчээр хэрэгжүүлэхээ зогсоохыг Хятад улс Японоос дахин шаардаж байна гэж хэлэв.
Эх сурвалжаас үзвэл Фукушимагийн цөмийн цахилгаан станцад хадгалагдаж байсан цөмийн бохирдсон ус алдагдсан болохыг Токиогийн цахилгаан эрчим хүчний компани саяхан нотолсон байна. Энэ нь цөмийн бохирдсон ус тээвэрлэх хоолой хагарснаас болж алдагдсан байна. Ван Вэньбинь холбогдох асуултанд хариулахдаа дээрх үгээ хэлсэн юм.
Ван Вэньбинь:
- Японы Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг далайд цутгах төлөвлөгөө хууль ёсны эсэх, аюулгүй эсэх зэрэгт олон улсын хамтын нийгэмлэг эргэлзсээр ирсэн юм. Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад хадгалагдаж байсан цөмийн бохирдсон ус дахин алдагдсанаар Токиогийн цахилгаан эрчим хүчний компаний чадваргүй удирдлага, Японы засгийн газрын үр дүнгүй хяналт удирдлага зэрэгт олон улсын хамтын нийгэмлэг улам санаа зовних болсон байна гэж хэллээ.
