solongonews
Есөн тохиолдол бүртгэгдэв
2021-03-23 14:49
Есөн тохиолдол бүртгэгдэв.

    Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 03-р сарын 22-ны өдрийн 0-24 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусын тохиолдол есөөр нэмэгдэж, бүгд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн өвчтөн гэж нийтэлжээ. Үүнд, Гуандүн мужид 4, Шаньши мужид 2, Шанхай хотод 1, Сычуань мужид 1, Юүньнань мужид 1 тус тус бүртгэгдсэн байна. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжиглэгдсэн тохиолдол байхгүй.

03-р сарын 22-ны өдрийн 0-24 цаг хүртэлх байдлаар 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шинжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 158 болж, биеийн байдал хүнд өвчтөн бүртгэгдээгүй. Нийт 85321 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 90115 болж, сэжигтэй тохиолдол 2 байна. Нийт ойр хавьталтай 985520 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 3181 байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл