АНУ Энэтхэг цар тахлын эсрэг нягт хамтран ажиллана
2021-04-27 16:52
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ сарын 26-ны өдөр Энэтхэгийн ерөнхий сайд Модитай утсаар ярьж, Энэтхэг улстай цар тахлын эсрэг нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ.
Цагаан ордон тухайн өдөр мэдэгдэл нийтэлж, ерөнхийлөгч Байден сүүлийн үед цар тахал ноцтой байгаа Энэтхэгийн ард түмэнд тусламж үзүүлэх, хүчилтөрөгчтэй холбоотой эд бараа, вакцин үйлдвэрлэх түүхий материал хангах, эмчилгээний арга туршлага зэргийг багтаасан яаралтай тусламж олгох тухай Энэтхэгийн ерөнхий сайд Модид амласан гэж мэдэгдсэн байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
