solongonews
CBA компанийн орлогч дарга Яо Мин
2016-09-23 22:31
CBA компанийн орлогч дарга Яо Мин

Хятад улсын эрэгтэй сагсан бөмбөгийн холбоо CBA компани нь байгуулагдах бэлтгэл хурал болон CBA компани Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 9 дүгээр сарын 22-нд Жинаньд хуралдуулж, хурлаар CBA компанийн захирал, шүүгчдийн бүрэлдэхүүнээ тодруулав. Шанхайн группийн хөрөнгө оруулагч, Хятадын алдарт сагсан бөмбөгчин Яо Минг CBA компанийн орлогч даргаар сонгосон юм.

       Энэ жилийн эхээр Яо Мин нэгдсэн CBA компанийн 18 группэд хөрөнгө оруулж, Хятадын сагсан бөмбөгийн мэргэжлийн компанийг хамтран байгуулав. Хятад улсын сагсан бөмбөгийн холбооны хөгжилд маш олон саад бэрхшээл байсан ч энэ удаагаа CBA-ын хурлын зохион байгуулалт болон Яо Минг орлогч даргаар сонгосон нь CBA-ын өөрчлөлт шинэчлэлтийн үед хийсэн ирээдүйтэй том сонголт болж байлаа.

Хятадын алдарт сагсан бөмбөгч Яо Мин NВА-д “Хьюстон Рокитс” багт хүчин зүтгэж, тэрээр 2002 оны драфтын нэгдүгээр бүсийн эхний сонголтоор АНУ-ын мэргэжлийн лигт элсэж байсан. Тэр цаг үеэс хойш есөн жил тоглохдоо NBA-д 9217 оноо цуглуулж, 4494 удаа самбараас бөмбөг авч, 920 “блок шот” гүйцэтгэсэн шилдэг тоглогч байв.

Мөн Яо Мин “Бүх оддын тоглолт”-д найман удаа (2003-2009, 2011он) Өрнөд бүсээс шалгарсан Азийн шилдэг сагсан бөмбөгч гэдгийг Монголын сагсан бөмбөг сонирхогч хүүхэд, залуус сайн мэдэх байх. Эх орондоо "Шанхай шаркс" багт тоглож байв. 229 см өндөр Яо Мин Үндэсний сагсан бөгбөгт ирээд бүх NВА-ийн хоёрдугаар багт 2007,2009 онд хоёр удаа, гуравдугаар багт 2004, 2006, 2008 онд гурван удаа нэрлэгдэж Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2001, 2003, 2005 онд гурван удаа "Үнэ цэнэтэй тоглогч"-ийн шагналыг хүртсэн байна.

       Яо Мин 2011 оны 7 дугаар сарын 20-нд Шанхай хотод сагсан бөмбөгийн дэвжээнээс албан ёсоор зодог тайлж байгаагаа мэдэгдэж байсан юм. Яо Мин "Энэ өдөр миний хувьд маш чухал өдөр байлаа. Зодог тайлсан маань сагсан бөмбөгчин байсан урьдын түүх болон ирээдүйн хувь хүний хөгжлийн аль алинд нь чухал ач холбогдолтой" гэж тэрээр өгүүлжээ. Яо Мин зүүн хөлдөө гурван удаа гэмтэл авснаар аргагүйн эрхэнд спортын талбараа орхиж байна. Удаа дараалан гэмтэл авч, олон удаагийн хагалгаа хийлгэсний дараа дахин сагсан бөмбөг тоглох аргагүй болсон байна. Өвдөгний бэртлийн улмаас тэрээр сүүлийн улиралд ердөө таван тоглолтод гарсан ажээ.

       Нэгэн үе спортын дэвжээнд гялалзаж явсан Яо Мин одоо компанийн захирал болж, олон олон ирээдүйн сагсан бөмбөгчдийг бэлтгэх их үйл хэрэг, Хятад улсын сагсан бөмбөгийн түвшинг дээшлүүлэх дэлхийн тэмцээнд өрсөлдөх баг тамирчдын төлөө олон ажлуудыг амжуулахаар ийнхүү шинэ ажилдаа ханцуй шамлан орж байна.

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл