Бээжингийн Ябаолү аж үйлдвэрийн арилжаа худалдааны төлөөлөгч, Олон улсын худалдан авагчдын бизнесийн төлөөлөгч, Бээжин хот, ӨМӨЗО-ны холбогдох салбарынхнаас бүрдсэн 500 гаруй төлөөлөгч Өвөр Монголын Улаанцав хотод 8 дугаар сарын 26-ны өдөр хүрэлцэн ирж, Бээжингээс нүүлгэж шилжүүлсэн Ябаолү аж үйлдвэрийг хүлээн авах нээлтийн ёслолд оролцсон байна.

Ябаолү үйлдвэр нь Хятад улсын хамгийн том, хамгийн тусгай хувцсыг гадаадад экспортолдог зах зээл болсны хувьд бараа бүтээгдэхүүнээ ОХУ, Украин, Европ, Өмнөд Африк зэрэг 30 гаруй улс оронд экспортолдог билээ. Мөн Өвөр Монголын Улаанцав хот нь тал нутгийн арьс ширний аж үйлдвэрийн чухал суурин гэдэг утгаараа алдартай бөгөөд бараа бүтээгдэхүүнээ дэлхийн олон арван улс оронд экспортолдог юм.
