Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгч Мамаду Мбайе 11-нд хэлэхдээ“Хятадын Засгийн газар Африкт хүнсний тусламж үзүүлж, Африк болон дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад асар их хувь нэмэр оруулж байна”гэжээ.
Мөн өдөр Хятадын Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад суугаа элчин сайд Ли Янь, Мамаду Мбайе нар Хятадын Засгийн газрын хүнсний тусламжийн төслийн биелэлтийн гэрчилгээнд гарын үсэг зурав.Гарын үсэг зурах ёслолын дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандан Мбай хэлэхдээ“Африкийн орнуудад хүндрэл тулгарах үед Хятад улс үргэлж цаг тухайд нь тусламж үзүүлдэг. Хятад улс Африк дахь НҮБ-ын агентлагуудтай олон тооны хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсыг хамарсан олон Африкийн орнуудын хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулжээ. Африкийн ард түмэн үүнийг өргөнөөр хүлээн авч, чин сэтгэлээсээ талархал илэрхийлсэн юм” гэжээ.
Ли Янь:
-Хятадын удирдагчдын санал болгосон Глобал хөгжлийн санаачилга нь НҮБ-ын 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нийцэж байна. Хятад улс Дэлхийн хүнсний хөтөлбөр болон НҮБ-ын бусад агентлагуудтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, Африкийн хөгжлийг түргэтгэх, орон нутгийн ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна.
Хятадын засгийн газар 2021 оны 07-р сард Дэлхийн хүнсний хөтөлбөртэй хүнсний тусламжийн гэрээ байгуулж, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын COVID 19-д нэрвэгдсэн хүмүүст туслахаар болжээ.2023 оны 08-р сард төсөл амжилттай хэрэгжиж, 168,000 орчим хүнд ач тусаа хүртээсэн байна.
