БНХАУ-ын Чэндү хотоос ОХУ-ын Санкт-Петербург хот руу чиглэсэн анхны Хятад-Европын галт тэрэг энэ сарын 15-ны өдөр Санкт-Петербургийн Сусаре галт тэрэгний вокзалд хүрэв.
Энэ удаад ирсэн Хятад-Европын галт тэрэг 50 контейнер ачсан бөгөөд ачааны нийт жин 677 тоннд хүрчээ. Энэхүү тусгай галт тэргэнд БНХАУ-ын Химийн Инженерийн Долдугаар Констракшн ХХК-ийн Балтын тэнгисийн байгалийн хийн химийн цогцолбор төслийг (Seven Chemical Construction) барихад хэрэглэх материал ачсан байна. Тус химийн цогцолбор төслийн гэрээний үнэ нь бараг 100 тэрбум юань бөгөөд дэлхийн хамгийн том этилен интеграцын төсөл юм.
Оросын төмөр замын компанийн Аравдугаар сарын төмөр замын товчооны захирал Голоморзин тухайн өдөр угтан авах ёслолын үеэр хэлэхдээ “Хятад-Европын галт тэрэгнүүд “Бүс ба зам” төслийг хэрэгжүүлэхэд тусалдаг, төмөр замын тээврийн богино хугацааны мөчлөгийн давуу тал нь Орос, Хятадад худалдааны томоохон боломжийг бий болгож байна” гэжээ.
Хятад улсаас Санкт-Петербургт суугаа Ерөнхий консулын газрын худалдааны консул Чю Чюньфэй “Хятад-Европын хурдны галт тэрэг анх удаа Санкт-Петербург хотод ирсэн нь Хятад улстай хийж буй худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд шинэ хүч нэмэв. Балтын байгалийн хийн химийн цогцолборын төсөлд хэрэглэх материал ирсэн нь уг төслийн барилгын шинэ үе шат болов".
Seven Chemical констракшний ОХУ-ын салбарын ерөнхий менежер Ше Күнь хэлэхдээ “ Санкт-Петербург руу чиглэлийн Хятад-Европ галт тэрэг амжилттай ажилласан нь далайн тээвэртэй харьцуулахад тээврийн хугацааг ойролцоогоор 2 сараар богиносгов. Балтын байгалийн хийн химийн цогцолбор төсөл нь Хятад, Оросын хамтын ажиллагааг тогтвортой урагшлуулахад туслах болно” гэжээ.
