solongonews
2016 оны Хятадын интернэтийн аюулгүй байдлын сурталчилгааны долоо хоног эхэллээ
2016-09-19 21:15
“Интернэт сүлжээний аюулгүй байдал иргэдийн тусын тулд, интернэт сүлжээний аюулгүй байдал иргэдэд түшиглэнэ” хэмээх гол сэдвийн дор зохион байгуулагдаж байна.

       2016 оны Хятадын интернэтийн аюулгүй байдлын сурталчилгааны долоо хоногийн үйл ажиллагааны нээлт 19-ны өдрийн үдээс өмнө Үхань олон улсын хурлыг төвд боллоо. Энэ оноос эхлэн мөн үйл ажиллагааг Хятадын хэмжээнд жил бүрийн 9 дүгээр сарын гуравдугаар долоо хоногт нэгдсэн байдлаар зохион байгуулахаар болжээ. Энэ онд “интернэт сүлжээний аюулгүй байдал иргэдийн тусын тулд, интернэт сүлжээний аюулгүй байдал иргэдэд түшиглэнэ” хэмээх гол сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа юм байна.

         Мөн арга хэмжээний үеэр интернэт сүлжээний аюулгүй байдлын технологийн дээд түвшний чуулган, интернэт сүлжээний аюулгүй байдлын яармаг, интернэт сүлжээний аюулгүй байдлын мэдлэгийн тухай телевиз тэмцээн, интернэт сүлжээний аюулгүй байдлын мэдлэгийн хүрээ зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

 

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл