solongonews
Эрээн боомт сүүлийн 7 жилийн хугацаанд анх удаагаа нядалгааны адууг хөлөөр нь оруулав
2016-02-19 11:17
Анх удаагаа нядалгааны адууг хөлөөр нь оруулав

Саяхан Өвөр Монголын Гү И Линь мал аж ахуйн ХК нь Монгол улсаас 164 нядалгааны адууг Эрээн боомт дамжуулан хилээр оруулж ирсэн нь Эрээн боомт сүүлийн 7 жилийн хугацаанд анх удаагаа нядалгааны адууг хөлөөр нь оруулж ирсэн явдал болжээ. Тусгаарлан 12 цаг гаруй ажигласнаар бүгд эрүүл байхыг тогтоон, Эрээн боомтын Хорио цээрийн газрын ажилтнуудын хяналтын дор тус адууг нядалгааны тогтсон газар нядалж, цагаан сараас өмнө зах зээлд нийлүүлсэн байна.

Монгол улс нь уламжлалт мал аж ахуй эрхэлдэг том орон, 2015 онд Монгол улсын мал сүргийн тоо толгой түүхийн шинэ амжилтыг тогтоон, өвөлжих малын тоо толгой нийт 55.9 саяд хүрсэн бол өвөлжих адуу 3.2 сая толгой. Эрээн хот нь Хятад, Монголын мал хөлөөр нь тээвэрлэхэд хамгийн төд эх газрын боомт болсноор адууны мах боловсруулан борлуулах илүү их зах зээл нээлттэй байна. Сүүлийн жилүүдэд, Эрээ хот нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрчтэй хөгжиж байгаад бөгөөд хөрөнгө мөнгө татахаар дамжин Өвөр Монголын Гү И Линь мал аж ахуйн ХК-ийг зах зээлд оролцуулжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл