solongonews
Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагаанд 20 жилийн ойг тэмдэглэв
2019-12-25 19:56
Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагаанд 20 жилийн ойг тэмдэглэлээ.

  Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 12-р сарын 24-нд Сычуань мужийн Чэндү хотод БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы ерөнхий сайд Абэ Шинзо нартай хамт Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааны 20 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцлоо.

   Гурван орны удирдагчид Хятадын эртний Тан улсын нэрт яруу найрагч Дү Фүгийн амьдарч байсан өвсөн гэрт зочилсон юм. Ли Кэчян:

- Дү Фү өвсөн овоохойд сууж байсан боловч ард түмнийхээ төлөө зохион туурвиж байсан юм. Мянга түмэн уужим саруул орд харшийг хэрхэн олж, тэнгэрийн доорх бичгийн мэргэдийг жаргаахсан билээ гэж санааширч байсан нь түүний уужим бодол, аугаа сэтгэлийн илэрхийлэл юм гэж хэллээ. Гурван орны удирдагчид 20 жилийн ойн дурсгалын марк тараах ёслолд оролцож, түүн дээр гарын үсэг зурав. Тэд 20 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхож, хамтдаа гавир мод тарьлаа.

Ли Кэчян: - Хятад, Япон, БНСУ-ын найрамдал энэ гавир мод шиг улам өтгөн ургах болтугай гэж хэлсэн байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл