solongonews
2018 онд Японд 30 сая жуулчин аялж, түүхэн шинэ рекорд тогтоожээ
2018-12-20 21:59
2018 онд Японд аялсан гадаадын жуулчдын давхардсан тоо 30 саяд хүрч, түүхэн шинэ рекорд тогтоосон тухай Японы Газар нутаг, дэд бүтэц, тээврийн яамны Аялал жуулчлалын танхимаас 12-р сарын 18-ны өдөр мэдээллээ.

Японы Газар нутаг, дэд бүтэц, тээврийн яамны Аялал жуулчлалын танхимаас 18-ны өдөр Кансайн олон улсын нисэх онгоцны буудалд 2018 онд Японд аялсан гадаадын жуулчдын давхардсан тоо 30 саяд хүрснийг тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулжээ. 39 настай Хятадын иргэн Ван Шаоюй азтан болж, тэрээр 2018 онд Япон улсад аялсан 30 сая дахь жуулчнаар тодорсон юм.

Японы Засгийн газрын нарийн бичгийн дарга:

- Япон улсад энэ жил ширүүн бороо орж, хүчтэй газар хөдөлж, хар салхи дэгдсэн зэрэг байгалийн гамшигт нэрвэгдсэн ч Японд аялсан гадаадын жуулчдын давхардсан тоо 30 саяд хүрлээ. 2020 он гэхэд Японд аялах гадаадын жуулчдын тоог 40 саяд хүргэх дараагийн зорилт юм гэжээ.

Мөн тэрээр гадаадын олон олон жуулчдыг татахын тулд Засгийн газраас бүх хүчээ дайчлан ажиллана. Ирэх онд 50 тэрбум иен/100 иен = 6 юань/-ийн олон улсын аялал жуулчлалын татвараар аялал жуулчлалын байгууламжийг сайжруулна гэжээ.

2019 оны 01-р сарын 07-ноос эхлэн Японы Засгийн газраас хилээр орох жуулчин нэг бүрээс 1000 иений олон улсын аялал жуулчлалын татвар хураах бөгөөд энэ татварын орлогыг wifi холбооны үйлчилгээг сайжруулах, үндэсний парк, соёлын өвийг олон хэлээр тайлбарлахад зарцуулах болно. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл