solongonews
Найз залуутай болох "супер" арга
2015-12-28 18:21
Хажуудаа 37 градус байлгаж, халамжлуулж, хайрлуулахыг хүсдэг л биз дээ. Өөрийн мөрөөдлийн ханхүүгээ олмоор байна уу? Тэгвэл одооноос эхэлж ханхүүгээ олцгооё.
Нэгдүгээр алхам: Өөрт таалагдсан залуугаа хайж олох
1. Шинэ залуутай танилц.
 Зарим охид гэртээ найз залуугаа төсөөлөн, мөрөөдөж суудаг. Мөрөөдлийнхөө араас гүйх хэрэгтэй. Чи юу хийх дуртай вэ? Ямар зүйлд дурладаг вэ? Өөрийн эргэн тойрноосоо хайртыгаа хай. Уран зураг, дуу хөгжимд дуртай бол өөрийг чинь ойлгох нэгнийг дэргэдээсээ ол.
2. 100 залууг таниж, арван залууд нууцаа дэлгэж, нэг залууг хайрла.
Найз залуугаа сонгохын тулд цөөн хэдэн боломжит хувилбарыг сонгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрт таалагдсан нэг залууг сонгох ёстой. Тэрнээс бол бүгдэд нууцаа дэлгэж, эмэгтэй хүний нууцлаг, ихэмсэг байдлыг алдаад хэрэггүй. Эс бөгөөс "түмний ундаа" болж хувирна.
3. Түүнийг өөрийн болгож авах эсэхээ нягтал.
Эмэгтэйчүүд бид эзэнтэй бүсгүй рүү хандрах гээд байдаг. Магадгүй бусад эрчүүдийг бодвол илүү цэмцгэр, дур булаам харагддаг байх. Тэгвэл өөрийгөө дорд харагдуулах зүйлийг хийх хэрэггүй. Дуралсан залуу чинь найз бүсгүйтэй эсэх тал дээр анхаараарай. 
4. Түүний талаар бусад хэрхэн боддог талаар судал
Бусдын харсан өнцөг оргүй хоосон биш гэдгийг санаарай. Бусдын хэл, аманд итгэдэггүй байсан ч сонсоод үзээрэй. 
 
Хоёрдугаар алхам: найзын харилцаагаа зузаатга.
1. Бие, биеэ таниж мэд.
Бие, биеэ таниж мэдэх хэрэгтэй. Нэг залууд найдлага хэт тавиад хэрэггүй. Ямар ч үед хоёр хувилбараас сонгодог гэдгийг мартах ёсгүй.
2. Бусдаас өөр гэдгээ харуул.
Өөрийнхөөрөө бай. Ярих, үйл хөдлөл, биеэ авч явахдаа бусдаас онцгой бай. 
3. Түүний сайн найз бай.
Сонирхож буй залуугийнхаа талд үргэлж бай. Түүнтэй дотно яриа өрнүүлж, сонс. Ингэвэл чамд хурдан татагдах болно.
 
Гуравдугаар алхам: өөртөө дурлуулах цаг.
1. Түүнийхээ хөгжөөн дэмжигч бай.
Америкийн сагсан бөмбөгийн шигшээ багийн ахлагч сургуулийнхаа хамгийн хөөрхөн хөгжөөн дэмжигчтэй үерхдэг киног санаж байгаа биз. Тэгвэл түүнийхээ хөгжөөн дэмжигч байж, өөрөөр нь аливаа зүйлийг хийхэд дэмжиж, туслаж бай. Ингэвэл чамд татагдах нь гарцаагүй.
2. Өөрөөрөө бахархуулах зүйл хий. 
Эрчүүдэд гэртээ сайн тогооч байхаас гадна ажил, сургууль дээрээ гялалзаж явдаг эмэгтэй илүү таалагддаг. Хэзээ ч мартаж болохгүй. Өөрөөрөө бахархуул.
3. Хоёр биенийхээ ижил талыг ол.
Ижил тал, сонирхол чинь улам ойртуулах болно. Ижил талаа ашиглан түүнийгээ тат. Хайрт чинь спортоор хичээллэх дуртай бол хамтдаа хийгээд үзээрэй. Сонирхолтой бөгөөд шинэ туршлага болох болно.
4. Залуугаасаа болзохыг хүсэж болно. 
Заавал эрэгтэй хүн болзоондоо түрүүлж урина гэсэн ойлголт байхгүй. Түүнд сээтэн хаяад болзоонд уриад үзээрэй. Түрүүлж алхам хийхгүй бол алдаж магадгүй. Сайхан залуусыг үргэлж бүсгүйчүүд хүрээлэн байдаг гэдгийг санаарай. 
Ингээд хайртай залуугаа өөрийн болгож түүнийхээ цор ганц бүсгүй болоорой. Супер залууг өөрөө "лаг" байж авна гэдгийг мартах ёсгүй.
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл