solongonews
03-р сарын гадаад валютын нөөц 317 тэрбум ам.долларт хүрэв
2021-04-08 10:24
03-р сарын гадаад валютын нөөц 317 тэрбум ам.долларт хүрэв.

   Валютын хяналт удирдлагын үндэсний газар 04-р сарын 07-ны өдрийн нийтэлсэн хамгийн сүүлийн тоо баримтаар 2021 оны 03-р сарын гадаад валютын нөөц 317 тэрбум ам.долларт хүрч, 02-р сарын 350 тэрбум ам.доллартай харьцуулахад 1,09 хувиар буурсан байна.
Хятадын Үндэсний гадаад валютын хяналт удирдлагын газрын орлогч захирал, хэвлэлийн төлөөлөгч Ван Чүнь Ин:

- Хятадын 03-р сарын гадаад валютын зах зээл тогтвортой байгаа бөгөөд валютын эрэлт, нийлүүлэлт үндсэндээ тэнцвэртэй. Хилийн чанад дахь цар тахлын байдал одоо ч хэцүү хэвээр байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлт, олон улсын санхүүгийн зах зээл тодорхойгүй, тогтворгүй олон хүчин зүйлтэй тулгарсаар байна. Гэсэн хэдий ч Хятадын дотоодын эдийн засаг тогтвортой хөгжиж байгаа нь валютын нөөцийн үндсэн тогтвортой байдлыг хангахад ашигтай нөхцөл бүрэлдүүлсэн ажээ гэсэн байна.
 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл