solongonews
Гадагшаа чиглэсэн бүлгийн аяллын гурав дахь багцын орнуудын жагсаалтыг зарлажээ
2023-08-14 10:41
Гадагшаа чиглэсэн бүлгийн аяллын гурав дахь багцын орнуудын жагсаалтыг зарлажээ.

   Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас 10-нд гадагш чиглэсэн бүлгийн аяллын гурав дахь багцын орнуудын жагсаалтыг гаргажээ. Тодруулбал гадагшаа гарах бүлгийн аялал гурав дахь ээлжийн улс орны аяллыг үргэлжлүүлэх бөгөөд шинэ жагсаалтад Америк, Ангил, Япон, Турк зэрэг 78 орон багтсан байна. Үүнээс гадна гадагш чиглэсэн аялал жуулчлалыг цаашид либералчилж, аялал жуулчлалын зах зээл дахин таатай болно гэжээ.

   Үдээс хойш 14:00 цагт Бээжин хотын Дүнчэн дүүргийн аялал жуулчлалын компанид гадагш чиглэсэн бүлгийн аяллаар аялах хүсэлт гаргаж буй хүний тоо нэмэгдсэн байна. Мөн одоогоор хүмүүс гол төлөв Япон, Өмнөд Солонгос, Турк, Австрали болон бусад газруудаар ялах хүсэлт гаргаж байгаа билээ.

   Аялал жуулчлалын компанийн гадагш чиглэсэн аялал жуулчлалын газрын дарга Ли Нань "Бид үд дундын үед олон дуудлага хүлээн авсан бөгөөд өмнөх зөвлөгөөтэй харьцуулахад өсөлтийн хурд 350 хувь орчим болсон байна. Япон, Өмнөд Солонгос, Австрали зэрэг алдартай газрууд одоо хүмүүст хамгийн талаагдаж байна. Мөн группээр аялахаас гадна бизнесийн группийн аяллын тухай ч хүмүүс их асууж зөвлөж байна. Бид ч шинэ жагсаалтын дагуу 2000–3000 шинэ аяллын шугам нээх хэрэгтэй болсон" гэжээ.

   Энэ удаад нийтэлсэн 78 орноос гадна эхний хоёр багцад хамрагдсан Тайланд, Индонез, Камбож зэрэг 60 улс нийлээд гадагш чиглэсэн бүлгийн аяллын улс, бүс нутгийн тоо 138-д хүрсэн байна.

   Аяллын захиалгын платформуудын мэдээллээр уг нэрсийн жагсаалтыг нийтэлсний дараа гадагш гарах аяллын бүтээгдэхүүн 20 гаруй дахин нэмэгдэж, Япон, Австрали, Шинэ Зеландын аялал жуулчлалын бүтээгдэхүүний хайлтын тоо огцом нэмэгдсэн байна. Түүнээс гадна визийн хүсэлтийн тоо өмнөх өдрийн мөн үетэй харьцуулахад бараг 3 дахин нэмэгджээ. Япон, Өмнөд Солонгос руу зорчих агаарын тасалбарын захиалгын тоо оны эхнээс бараг 10 дахин нэмэгджээ. Энэ дундаас Үндэсний баярын өдрөөр аялах хугацаа хамгийн их анхаарал татсан байна.

- Гадагш чиглэсэн аялал жуулчлалын газрууд нэмэгдэж, холбогдох бүтээгдэхүүнийг тасралтгүй баяжуулж байгаа тул гадагш чиглэсэн аялал жуулчлалын зах зээлийн ногдол ашиг цаашид ч гарсаар байх болно гэж Онлайн аялал жуулчлалын платформын дэд захирал Чай Инхүй ярьжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл