solongonews
Өвөр Монголын спортын наадмын нэг агуулга болох роликийн тэмцээн боллоо
2018-08-23 16:19
ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн спортын наадмын нэг агуулга болох роликийн тэмцээн боллоо

ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн спортын наадмын нэг агуулга болох эрэгтэй, эмэгтэй 3000 ба 5000 метрийн роликийн тэмцээн 08-р сарын 23-ны өдөр болж, 22 алтан медалийн эзэн тодорлоо.

Эмэгтэй Б багийн 3000 метрт Өвөр Монголын Хөлөнбуйр хотын багийн тамирчин Дай Вэньжя 5 минут 49 секундийн амжилтаар алтан медаль хүртсэн нь 14 дэх удаагийн спортын наадмаас авсан 4 дэх алтан медаль нь байлаа.

Тамирчин Дай Вэньжя:

- Өнөөдөр маш их баяртай байна. Дасгал сургуулилтынхаа үр дүнгээ харж цадсан гэж бодож байна. Бага сургуулийн хоёрдугаар ангиас эхлэн дасгал хийснээс хойш дөрвөн жил гаруй болж байна. Энэ амжилт бүтээл маань багш, аав ээж, найз нөхдийн дэмжлэгтэй салшгүй холбоотой юм гэлээ.

Мөн тус өдрийн тэмцээнээр эмэгтэй А багийн 3000 метрийн тэмцээн болон эрэгтэй А, Э багийн 5000 метрийн тэмцээн болж, Хөххотын баг гурван алтан медаль хүртсэн байна.

Зохиогч: Бэлтгэсэн: МЭРГЭНБИЛЭГ
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл