solongonews
Ус намгархаг газрын конвенцын талуудын 14-р бага хурал өндөрлөв
2022-11-14 16:23
Ус намгархаг газрын конвенцын талуудын 14-р бага хурал өндөрлөв.

   Ус намгархаг газрын конвенцын талуудын 14-р бага хурал 11-р сарын 13-нд өндөрлөв. Бага хурлаар “Үханий тунхаг”, “2025-2030 онуудад дэлхийн ус намгархаг газрыг хамгаалах стратегийн төлөвлөгөө” зэрэг чухал үр дүнтэй баримт бичгүүдийг баталжээ.

“2025-2030 онуудад дэлхийн ус намгархаг газрыг хамгаалах стратегийн төлөвлөгөө”-д 5 дахь төлөвлөгөө нь 4-р хугацааны зорилгын үргэлжлэл болохыг баталгаажуулж,дэлхий нийтийн байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ус намгархаг газрын хамгаалалт, нөхөн сэргээлтийн гүйцэтгэх үүргийг анхаарч, ус намгархаг газрын хамгаалалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг эрчимжүүлж, ус намгархаг газрын доройтлыг зогсооход чиглэн ажиллана гэж онцолжээ. Үүний зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэн, түүний дотор чадавхыг бэхжүүлэх, техник, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа, солилцоог бэхжүүлэх хэдэн агуулгыг хамарсан байв. Стратеги төлөвлөгөөг боловсруулахад дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр, дэлхийн биологийн төрөл зүйлийн олон янзын байдал, уур амьсгалын өөрчлөлтийн зорилт, “Экосистемийг сэргээх НҮБ-ын арван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө”, Биологийн төрөл зүйл, экосистемийн үйлчилгээний талаарх Засгийн газар хоорондын шинжлэх ухаанч бодлогын платформ зэрэг сүүлийн үеийн үйл явдлуудыг бүрэн зохицуулна гэсэн байна.

Хурлын үеэр нийт 21 тогтоол баталсан бөгөөд үүний дотор "Олон улсын улаан модны хамгаалалтын төв байгуулах тухай тогтоол", "Ус намгархаг газрын хамгаалалт, нөхөн сэргээлтийг үндэсний тогтвортой хөгжлийн стратегид оруулах төлөвлөгөө", "Жижиг, микро ус намгархаг газрын хамгаалалт, менежментийг бэхжүүлэх бодлого" зэрэг Хятадын дэвшүүлсэн гурван шийдвэрийг баталсан бөгөөд энэ нь дэлхийн ус намгархаг газрын хамгаалалтын өндөр чанартай хөгжилд хувь нэмэр оруулсан явдал болжээ. “Олон улсын улаан модны хамгаалалтын төв байгуулах тухай тогтоол”-д Хятад болон бусад хүсэлтэй орнууд хамтран Олон улсын улаан модны хамгаалалтын төвийг байгуулж, улаан модны ой болон нүүрстөрөгчийн давхар ислийг шингээх далай тэнгисийн эргийн системийг хамгаалах, сэргээх, зүй зохистой ашиглах явдлыг ажлын гол чиглэл болгож, үүний зэрэгцээ энэхүү ажилд оролцохоор сонирхсон бүх Оролцогч талууд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд нь Тус төвийг байгуулах, үйл ажиллагааг нээлттэй, бүхэлд нь хамарсан, ил тод байдлаар сайн дураараа оролцохыг уриалж, дэлхийн бусад улаан модыг хамгаалах механизмтай нягт хамтран ажиллаж, бие биеэ дэмжихийг хүссэн байжээ. "Жижиг, микро ус намгархаг газрын хамгаалалт, менежментийг бэхжүүлэх тухай тогтоол” нь Конвенцын Шинжлэх ухаан, техникийн хорооноос жижиг, микро ус намгархаг газрын тухай техникийн удирдамж боловсруулах арга зүйн удирдамжийн үндэслэлийн дагуу тогтоож, жижиг, микро ус намгархаг газрын өргөн цар хүрээ, ач холбогдлыг дахин тодруулан тайлбарлаж,жижиг, микро ус намгархаг газрыг хамгаалах, нөхөн сэргээх, ухаалаг ашиглалтыг дэмжих үндэсний нөхцөл байдалд нийцүүлэн хүчтэй бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, санаачилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бичиг материал болно.

Хурлын үеэр Хятад улс тэргүүлэгч улсын үүргээ идэвхтэй гүйцэтгэж, хурлыг даргалах, түр зуурын хэлэлцээрийн бүлэг байгуулах зэрэг талаар сайн ажилласан бөгөөд чуулганы хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалтыг идэвхтэй удирдан явуулж, сайн үр дүнд хүрч чадсан байна.

Зимбабве улс Ус намгархаг газрын тухай конвенцын талуудын арван тав дахь удаагийн бага хурлыг зохион байгуулахыг энэхүү удаагийн чуулганаар баталлаа. Хурал өндөрлөсний дараа Ус намгархаг газрын тухай конвенцын 61 дүгээр байнгын хороо хуралдаж, Хятад улс байнгын хорооны даргаар сонгогдсон бөгөөд ирэх гурван жилд тус конвенцын үйл явцыг бүрэн удирдах болно.

Зохиогч: ШЮ ЖИНМЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл