solongonews
Улсын мэргэн цолтон хоёр төрлөө
2016-07-12 23:01
Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваан тэмцээн амжилттай явагдаж хэдхэн мөчийн өмнө өндөрлөлөө.

Тулгар төрийн 2225,  Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваан тэмцээн амжилттай явагдаж хэдхэн мөчийн өмнө өндөрлөлөө.

Эрэгтэйчүүдийн шигшээ найман харваачаас Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, "Хангарьд" клубын харваач Б.Дэмбэрэлсайхан шилдэг найман харваачдаас гоцрон гарч ирэн түрүүлсэн бол, эмэгтэйчүүдээс Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, нийслэлийн  52-р сургуулийн харваач Г.Пунсалдулам түрүүллээ.

Харин эрэгтэйчүүдээс хоёрдугаар байранд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харъяат, "Хилчин" спорт хорооны "Есүхэй мэргэн" клубийн харваач Б.Ёндон, гуравдугаар байранд Хөвсгөл аймгийн Түнэл сумын харъяат, нийслэлийн Сүхбаатар дүүргийн "Дуулга" багийн харваач Ж.Тулга нар орсон байна.

Тэгвэл эмэгтэйчүүдээс Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харъяат "Монде" компанийн харваач Ч.Гандаваа, Увс аймгийн Тэс сумын харъяат, "Алдар" спорт хороо, "Жем интернэшнл" компанийн харваач Д.Норжмаа хоёр, гуравдугаар байранд тус тус орсон. Эрэгтэй, эмэгтэй харваанд түрүүлээд байсан Б.Дэмбэрэлсайхан, Г.Пунсалдулам нар хоёулаа Улсын мэргэн цолны болзол хангасан. 

 

Найруулагч: Э.ТУЯА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл