solongonews
Хятадын ашиглаж буй хурдны төмөр замын урт дэлхийд тэргүүллээ
2016-01-18 11:05
Хятадын ашиглаж буй хурдны төмөр замын урт 19 мянган километрийг давж дэлхийд тэргүүлжээ.

Хятадын Төмөр Замын Ерөнхий Компанийн ажлын хурал 1 дүгээр сарын 17-ны өдөр Бээжинд боллоо. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, эдүгээ Хятадын ашиглаж буй хурдны төмөр замын урт 19 мянган километрийг давж дэлхийд тэргүүлэн, дэлхийн хурдны төмөр замын 60-аас дээших хувийг эзэлжээ.

Хятадын Төмөр Замын Ерөнхий Компанийн ерөнхий захирал Шэн Гуанзү хурал дээр хэлсэн үгэндээ: - 2016 онд төмөр замын салбарынхан бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын цар хэмжээгээ хэвээр хадгалан, төв баруун нутгаар гол болгосон төмөр замын бүтээн байгуулалтын эрч хүчийг нэмэгдүүлнэ. Бидний төсөөлж байгаагаар, үндсэн хөрөнгө оруулалт 800 тэрбум юаньд хүрч, зорчигч тээвэр өнгөрсөн оныхоос 10 хувиар нэмэгдэж, бараа тээвэр өнгөрсөн оныхоос 2 хувиар нэмэгдэх хандлагатай байна гэлээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Синь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл