Хятадын Гадаад валютын үндэсний удирдах газрын 07-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл энэ оны 7 -р сарын сүүлчээр, Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 235 тэрбум 900 сая ам.долларт хүрч, зургаадугаар сарын сүүлчээс 21 тэрбум 900 сая ам.доллар буюу 0.68 хувиар өссөн байна. Гадаад валютын үндэсний удирдах газрын орлогч дарга, хэвлэлийн төлөөлөгч Ван Чунь-ин:
- Хятадын гадаад валютын зах зээлийн эрэлт нийлүүлэлт үндсэндээ тэнцвэртэй байгаа бөгөөд зах зээл тогтвортой байх төлөвтэй байна гэж хэллээ.
Олон улсын санхүүгийн зах зээл дээр халдварын нөхцөл байдал дахин хүндэрч, гол гол орнуудын валютын бодлогын төсөөлөл, макро эдийн засгийн мэдээлэл зэрэг хүчин зүйлийн улмаас ам.долларын бус валют бага зэрэг чангарч, дэлхийн санхүүгийн хөрөнгийн үнэ ерөнхийдөө өссөн байна. Гадаад валютын үндэсний удирдах газрын гаргасан мэдээллээр гадаад валютын нөөцийг ам.доллараар тооцоолбол, ам.долларын бус валютыг ам.доллар болгон хөрвүүлсний дараа хэмжээ нь нэмэгдсэн байна. Түүнчлэн хөрөнгийн үнийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр 07 -р сард Хятадын гадаад валютын нөөцийн цар хэмжээ нэмэгдсэн байна.
Долдугаар сарын сүүлч хүртэл Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 235 тэрбум 900 сая ам.долларт хүрчээ. Энэ нь 2016 оноос хойших шинэ дээд амжилт тогтоолоо гэж Хятадын Миньшэн банкны ахлах судлаач Вэнь Бинь үзэж байна. Тэрээр:
- Валютын нөөцийн цар хэмжээ сэргэж байгаа нь нэг талаар ам.долларын ханш бага зэрэг буурч, ам.долларын бус валютын ханш ерөнхийдөө чангарсан. Дээр нь дэлхийн гол гол хөрөнгийн үнэ өссөн, дахин валютын ханшийн хөрвүүлэлт болон хөрөнгийн үнийн өөрчлөлтийн нөлөөг харгалзан үзвэл Хятадын гадаад валютын нөөц сэргэсэн байна. Нөгөө талаар энэ он гарснаас хойш дэлхийн эдийн засаг сэргэж, гадаад эрэлт хэрэгцээ сайжирсан нь Хятадын экспортын хурдтай өсөлтийг дайчилж чадсан юм. Юаний хөрөнгө илүү их татах хүчтэй байж, үнэт цаасны хөрөнгө оруулалтын урсгал орж ирж байгаа ба бодит худалдаа, хил дамнасан хөрөнгийн урсгал нь гадаад валютын нөөцийн цар хэмжээнд хувь нэмэр оруулах төлөвтэй байна гэж хэлэв.
Гадаад валютын үндэсний удирдах газрын орлогч дарга, хэвлэлийн төлөөлөгч Ван Чүнь-ин:
- Дэлхий дахинд цар тахал одоо хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд олон улсын эдийн засаг, санхүүгийн байдал тодорхойгүй, тогтворгүй зэрэг хүчин зүйл оршиж байгаа хэдий ч Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж, сайн хандлагаа барьж, өндөр чансаатай хөгжлийн шинэ үр дүнд хүрч байгаа нь гадаад валютын нөөцийн цар хэмжээний ерөнхий тогтвортой байдлыг хангахад тулгуур хүчин болно гэжээ. Харин Хятадын Миньшэн банкны ахлах судлаач Вэнь Бинь энэ талаар:
- Дараагийн шатанд Хятадын эдийн засаг тогтвортой байдлаа хадгалахын зэрэгцээ тасралтгүй сайжрах болно. Мөн гадаад эрэлт хэрэгцээ харьцангуй хүчтэй хэвээр байж, гадаад худалдаа цаашид нэмэгдэх байдлаа барьж, юаний хөрөнгийг хуваарилах боломж байсаар байна. Валютын зах зээл эрэлт нийлүүлэлтийн үндсэн тэнцвэртэй байдлаа хадгалж, юаний ханш уян хатан байх нь валютын нөөцийн цар хэмжээг тогтвортой байлгахад тусална гэж хэллээ.
Дэлхийн эдийн засгийн сэргэлтийн адил бус байдал нь валютын бодлогын адил бус байдлыг бий болгоход хүргэж, цар тахлын урваан хөрвөөнтэй байдал нь эдийн засгийн сэргэлтэд тогтворгүй, тодорхой бус хүчин зүйлийг авчирч мэднэ. Иймээс тогтвортой байдлаа хадгалж, макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг сайтар хийж, дотоодын эрэлт хэрэгцээний сэргэлтийг цаашид эрчимжүүлж, Америкийн холбооны нөөцийн валютын бодлогыг хугацаанаас нь өмнө өөрчлөх эрсдэлд анхаарлаа хандуулж, юанийн ханшийг үндсэндээ тэнцвэртэй, тогтвортой байлгах хэрэгтэй гэж Вэнь Бинь онцоллоо.
