solongonews
Өрнөдийн орнууд Хятадтай хамтран ажиллах ёстой
2021-03-30 16:00
Өрнөдийн орнууд өөртөө итгэлтэйгээр Хятад улстай хамтран ажиллах ёстой гэжээ.

Германы дэд ерөнхий сайд бөгөөд Гадаад харилцааны сайд асан Сигмар Габриэль / Sigmar Gabriel/, Батлан ​​хамгаалахын сайд асан Рудольф Шарпин /Rudolf Albert Scharping/ нар хамтран "Daily Mirror" сонинд нийтлэл бичиж, барууны орнууд Хятад улстай сөргөлдөхөөс илүүтэй өөртөө итгэлтэйгээр хамтран ажиллах ёстой гэжээ.

- Зүүн Ази, ялангуяа Хятад улс нь цар тахлыг Америк, Европоос илүү үр дүнтэй хориглон зогсоосон төдийгүй Хятад улс дэлхийн хэмжээн дэх цар тахлын тэмцлийг эрчимтэй дэмжиж байна. Дэлхийн 2-р дайнаас хойш дэлхийд хамгийн ноцтой хямрал учруулж буй цар тахлын үед Европ, Америк нь уг тахлын эсрэг олон улсын тэмцлийг удирдахад бэлэн бус байсан бөгөөд хөгжил буурай бүс нутаг, дэлхийн бусад улс орнуудад нэн шаардлагатай тусламж үзүүлээгүй юм.

Цар тахал нь улс төрийн тогтолцооны итгэл үнэмшил, үр нөлөөг туршин шалгаж байна. Өнөөдөр тусгаарлах, ангид байх нь дэлхийн тогтвортой байдлыг хамгаалж чадахгүй. Хятад улс Европын Холбоотой жинхэнэ чөлөөт худалдааны бүс байгуулах хүсэлтэй байгаа нь АНУ, Европын холбоо, Австрали, Япон, Өмнөд Солонгос болон бусад хөгжингүй орнуудын хувьд таатай боломж юм гэж нийтлэлд өгүүлжээ.

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл