solongonews
Орос улс дахь юаний тооцоо албан ёсоор эхлэв
2017-03-23 11:30
Орон нутгийн цагаар 3 дугаар сарын 22-ны өдөр Хятадын Үйлдвэр Худалдааны Банк Москвад юаний тооцооны үйлчилгээ албан ёсоор эхэлснийг зарласан байна.

Үүнээс өмнө Хятадын Ардын Банк 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хятадын Үйлдвэр Худалдааны Банкинд албан ёсоор Орос дахь юаний тооцооны үйл ажиллагааны эрх олгосон юм. Энэ нь юанийг олон улсын болгох ахицын чухал бэлэг тэмдэг бөгөөд Хятад, Орос хоёр талын банк, санхүүгийн хамтын ажиллагаа шинэ түүхэн үедээ орсныг харуулж байна.

Сүүлийн жилүүдэд Хятад, Орос хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа үргэлжлэн гүнзгийрэхийн зэрэгцээ Хятад, Оросын өөрийн орны валютын хамтын ажиллагаа улам боловсронгуй болж байна Хятадын Үйлдвэр Худалдааны Банкны дэд захирал Хү Хао хэллээ.

Оросын Төв Банкны дэд захирал Дмитрий Скобелкин:-  Орос юаниар тооцоо хийх үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн явдал бол хоёр орны банк санхүүгийн салбарын бэлэг тэмдгийн шинж чанартай үйл явдал юм. Хоёр орны банк санхүүгийн хамтын ажиллагаа маш өргөн уудам хөгжлийн ирээдүйтэй гэсэн байна.  

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл