solongonews
Элчин сайд Цай Вэньрүй Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
2021-07-13 16:34
Элчин сайд Цай Вэньрүй Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

Найзууд аа

Монгол Улс байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан найрсаг монгол түмэндээ халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсье!

Монгол Улс байгуулагдсанаас хойш өнгөрсөн 100 жилийн хугацаанд үндэсний бүтээн байгуулалтад томоохон ахиц дэвшил гарч бүх төрлийн ажлууд эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөн, иргэдийн амьжиргааны түвшин тасралтгүй дээшилж байна. Би Монголд олон жил ажиллаж, амьдарч, Монгол орны хөгжил, өөрчлөлтийн гэрч болж, үүнд чин сэтгэлээсээ баярлаж явдаг.

Хятад, Монгол бол сайн хөршүүд, сайн найзууд бөгөөд уул усаар холбогдсон сайн түншүүд юм. Монгол бол БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны улсуудын нэг юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа өндөр хөгжилд хүрч, хоёр ард түмэн гүн гүнзгий найрамдалтай болжээ. Ши Жиньпин дарга 2014 онд Монгол Улсад түүхэн айлчлал хийсэн бөгөөд хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, олон салбарын солилцоо, хамтын ажиллагааны шинэ үр дүнд хүрсэн юм. Цар тахал болсноос хойш Хятад, Монгол хоёр улс бие биедээ тусалж, бэрхшээлийг хамтдаа даван туулж, Хятад, Монголын харилцаа улам гүнзгийрч, сайжирсан. Хятад, Монголын харилцааны хөгжил, ололт амжилт нь Монголын ард түмний халамж, дэмжлэгтэй салшгүй холбоотой бөгөөд монгол найз нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хятад, Монголын харилцааг хөгжүүлэхэд Хятад улс ихээхэн анхаардаг бөгөөд Хятад, Монголын уламжлалт найрамдал бол хоёр улс, ард түмний үнэт баялаг юм. Хятад улс хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийн үзэл баримтлал, ойр дотно, хүртээмжтэй байдлын үзэл баримтлалыг үргэлжлүүлэн баримталж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн тасралтгүй ахиц дэвшлийг ахиулах болно. Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр ард түмэнд илүү их ашиг тусаа өгөх нь дамжиггүй. Монголын таван хошуу мал тарга сайтай өсөн, цэцэглэн хөгжин, хүчирхэг байхыг хүсэж, Монголын ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье!

Найруулагч: Saraa
Эх сурвалж : mn.china-embassy.org
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл