
Тоо баримтаас үзвэл 2016 онд Хятадын хилээр оруулж гаргасан арилжааны ерөнхий хэмжээ 2,43 их наяд юаньд хүрч, хилээр оруулж гаргасан хэмжээ эерэг нэмэгдлийг биелүүлжээ. Энэ жилийн 1 сард ч үргэлжлэн нэмэгдсэн байна. Хятадын гадаад арилжааны хөгжлийн ирээдүйг хүмүүс маш их анхаарч байна гэлээ.
Мөн гадаад арилжаа бол аливаа улсын хөгжлийг харуулах чухал хүчин мөн. Хятадын эдийн засгийн хөгжилд маш том хувь нэмэр үзүүлжээ. Ирээдүйд бид гадаад арилжааны хөгжлийг илүү чухалчлан үзэж, хөгжлийн арга хэлбэртээ зохицуулалт хийнэ. Бид арилжааны том улсын байр сууриа тасралтгүй дээшлүүлж, арилжааны хүчирхэг улсын бүтээн байгуулалтыг ахиулж, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжилд илүү хувь нэмэр үзүүлнэ гэлээ.
