

Сүүлийн жилүүдэд Хятадад эртний ном судрыг хамгаалах ажил үргэлжлэн хөгжиж, асар их амжилтад хүрэв. 12 “Төрийн зэрэглэлийн эртний сурвалж бичгийг сэргээх төв”-д түшиглэн эртний ном судрыг сэргээн засварласан нь эртний сурвалж бичгийг сэргээн засварлах ажлыг түлхүү ахиулж, эртний сурвалж бичгийг сэргээн засварласан нийт хэмжээ 3. 85 саяыг давжээ. Үндэсний номын сан, Тяньжиний номын сан, Нинбо хотын Тяньигэ музей зэрэг байгууллагуудын эртний номыг сэргээн засварлах арга техникийг төрийн зэрэглэлийн биет бус соёлын өвийн төслийн жагсаалтад оруулав. ”Хятадын эртний сурвалж бичгийн баялгийн сан”-гаас эртний судар болон тусгай хадгалах дижитал баялгийн 100 мянган ширхэг /эд анги/-ийг нийтэлж, үнэ төлбөргүйгээр онлайнаар унших болж байна. Хятадын эртний ном хуран хадгалах 39 байгууллага онлайн нээлттэй 22 мянга гаруй эртний номын дижитал нөөцийг ашиглаж байгаа нь олон нийтийн эртний номын нөөцийг ашиглах хэрэгцээг ихээхэн хангаж байна. Төрийн Зөвлөлөөс зөвшөөрөн зарласан 6 ээлжийн “Төрийн ховор үнэт эртний номын жагсаалт ” болон “Бүх Хятадын эртний сурвалж бичгийг хамгаалах гол чухал байгууллага”-д 13026 ширхэг үнэт эртний ном судар болон 203 байгууллага сонгогдон орсон байна.
