solongonews
Шюэ Хай-Инь төлөөлөгч: Ажилчны эрх болон хот суурин газрын байгаль орчинд анхаарал хандуулжээ
2017-03-14 10:39
БХАТИХ-ын төлөөлөгч Шюэ Хай-Инь бол Тяньжинь хотын Биньхай шинэ дүүргийн Тань Гү Шин Гань хотын гадаад төрх байгаль орчны эрүүл мэндийн удирдлагын төвийн зам шүүрдэх ангийн дарга юм.

Тэрээр 1995 онд өсөж төрсөн өлгий нутаг Сичуан мужаас Тяньжинь хотод ирж хөлсний ажил хийсэн. Өнөөг хүртэл ариун цэврийн байгууллагын ажилд 20 гаруй жил хүч хөдөлмөрөө зориулаад байна. Тэрээр 2010 онд тэрээр Тяньжинь хотын ажилчдын жишээчээр сонгогдсон юм.

2013 онд XII сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш Шюэ Хай Инь үүргээ ухамсартайгар гүйцэтгэж, чармайн ажиллаж, судалгаа хийн эргэн тойрныхоо ажилчин буюу гэр орноосоо салан хол ажиллаж байгаа хүмүүсийн өдөр тутмын амьдралд тулгарч байгаа асуудлыг цуглуулан тэмдэглэж, холбогдох бодлого болон хууль журмыг судалсаар иржээ. Мөн 2013 оноос хойш “Хот орсон ажилчны амьдрах нөхцөлийг дээшлүүлэх”, “Ажилчны эрүүл мэндийн даатгалын системийг сайжруулах” болон “Хог хаягдлын менежментийг дэмжих” зэрэг 12 хувь саналыг дурдсан байна. Энэ жил тэр үргэлжлэн ажилчдын эрх болон хот суурин газрын байгаль орчны менежментийн баталгааг санал болгон дэвшүүлжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл