
Хятадын олон улсын импортын III экспо энэ оны 11-р сарын 05-наас 10-ны өдрүүдэд Шанхай хотод зохиогдох гэж байна. Долоодугаар сарын 24-ний үдээс хойш Шанхай хотноо Хятадын олон улсын импортын III экспо зохиогдохоос 100 хоног үлдсэнийг зарлах хурал болж, эспогийн бэлтгэл ажлаа танилцуулав.
Хятадын олон улсын импортын III экспо нь өнгөрсөн экспогоосоо цар хүрээний хувьд өргөн зохиогдож, аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнг 360 мянган м2 талбайд хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, авто машин, технологи төхөөрөмж, хэрэглээний бүтээгдэхүүн, эмчилгээний хэрэгсэл ба эм бэлдмэл бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдааны гэсэн 6 хэсэг болгон зохионо. Энэ жил үзэсгэлэнгийн бүсэд олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эрчим хүчийг хэмнэн байгаль орчныг хамгаалах, ухаалаг аялал, спортын бүтээгдэхүүн ба тэмцээн гэсэн мэргэжлийн 4 бүс ажиллуулах гэж байна.
Хятадын олон улсын импортын III экспог зохион байгуулах газрын орлогч дарга Сүнь Чэнхай:
- Үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүдэд дэлхийн топ 500-д багтсан аж ахуйн нэгжүүд идэвхтэй бүртгүүлж, өнгөрсөн удаагийн экспогийн хэмжээнд хүрээд байна. Эм бэлдмэл, эмчилгээний төхөөрөмж, сүүн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг салбарын дэлхийн топ аравт орох нэрт аж ахуйн нэгжүүд үзэсгэлэнд оролцохоо зарлаж, гэрээ хийсэн. Хэдэн арван аж ахуйн нэгжүүд дараагийн гурван удаагийн экспод оролцох хүсэлт гаргаад байна гэж хэллээ.
